“Шинжлэх ухааны өдөрлөг” зохион байгуулах ажлын удирдамж УДИРДАМЖ
ШУА – ийн Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ) болон Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн (УГТСЭШХ) хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний хамтарсан уулзалт, семинарыг зохион байгуулах, СБА болон судалгааны багаж тоног төхөөрөмж, лабораториудтай танилцах, ажлын туршлага солилцох, залуу эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү шинжлэх ухааны өдөрлөгийг 2018 оны 3 дугаар сарын 16-17 өдрүүдэд зохион байгуулна.
Өмнө нь манай 2 хүрээлэн 2014 онд УГТСЭШХ дээр уулзалт зохион байгуулж байсан билээ.
Өдөрлөгийн ач холбогдол:
- Хүрээлэн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлнэ. ООГХ дээр хийгдэж буй СБА – ын үр дүнгүүд, судалгааны багаж тоног төхөөрөмж, техникийн хүчин чадал, лабораториудыг танилцуулна
- Салбар хоорондын СБА – ыг эхлүүлэх боломжийг судална.
- Залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал, уулзалтыг зохион байгуулна.
- Өдөрлөгийн хүрээнд байгууллага хоорондын спорт соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулна.