2018 оны 10-р сарын 11 өдөр Байконурын сансрын буудлаас Союз -МС-10 хөлөг хөөрч 93 км өндөрт хөөрч 51,6° налуугаар ниссэн. Тус хөлгөөр ОХУ-ын Алексей Овчинин, АНУ-ын Ник Хаг нар хөөрч, олон улсын сансрын станцад хүрэх байсан юм. Гэвч пуужинд гэмтэл гарсны улмаас тэд буцаж газардсан билээ. Энэ нислэгээс өмнө 1975-оны 4-р сарын 5- өдөр хөөрсөн Союз-18А багт Анх ийм явдал тохиолдсон юм. Тэр хөлгөөр В.Лазарев, О.Макаров нар нисч 21G хэт ачааллыг авч нислэг 21 минут үргэлжилсэн юм. Харин Союз МС-10 хөлгийн зөөгч пуужингийн эх биед байрлуулсан камерны бичлэгээс юу болсныг тодорхой харж болохоор байна. Казахстаны Байконур буудлаас хөөрсөн пуужинг 93 км өндөрт гарсан хойно уг осол болжээ.
Пуужингийн дөрвөн хурдасгуур эх биеэс нэгэн зэрэг салж, дэлхийд унахдаа шатаж устах ёстой байдаг. Гэтэл хурдасгууруудын нэг нь эх биенээс салахдаа буруу ажиллаж, пуужингийн шатахууны савыг цохисон байна.
Харин энэ үед аюулаас хамгаалах /СОС/систем зөв ажиллаж, сансрын нисэгчдийн байгаа бүхээгийг пуужингаас салган холдуулж, улмаар газардах боломжийг олгожээ.
Үр дүнд нь хоёр нисэгч эсэн мэнд дэлхийд газардсан юм. Хэдийгээр Оросын пуужинд алдаа гарсан ч аюулаас хамгаалах систем нь найдвартай ажилласан.
Роскосмос тайлбарлахдаа хурдасгууруудын нэг нь пуужингийн эх биед ялимгүй хазгай (6 хэм орчим) суурилагдсан нь алдаа гарахад нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.
Одоогоор манай дэлхийн бүх сансрын нисэгчид Роскосмосын Союз пуужингаар сансарт нисэж, олон улсын сансрын станцад хүрч байгаа. Америкчууд 2019 оноос өөрсдийн пуужингаар хөөрдөг болохоор төлөвлөөд байгаа юм. Энэ зорилгыг биелүүлэхээр SpaceX, Boeing компаниуд олон туршилт хийж идэвхитэй ажиллаж байна.