"ГЕОФИЗИК БА ОДОН ОРОН СУДЛАЛ"
сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл
хүлээн авч байна.
ISSN 2709-1538 (Print)
ISSN 2709-1546 (Online)
Сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн судалгааны чиглэл:
- Геофизикийн судалгаа, арга аргачлал
- Геологийн судалгаа
- Одон орон судлал
Өгүүлэл хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 10 сарын 01 өдөр
Өгүүлэлд тавигдах шаардлага
- Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл өөр газар хэвлэгдээгүй байх
- Бичиглэлийн хэлбэр
Цаасны хэмжээ А4, бичиглэл дээд талаасаа 2.0 см, доод талаасаа 2.0 см, зүүн талаасаа 2.0см, баруун талаасаа 2.0 см буюу хамгийн ихдээ нийт өндөр 25.5см, өргөн 16см-ээс хэтрэхгүй, мөр хоорондын зай 1.15 байна.
- Хэл
Өгүүллийг Монгол хэлээр MS Word програм ашиглан Times New Roman фонд, үсгийн хэмжээ 12pt, бичвэрийн хоёр талыг тэгшилсэн (Justify), хоёр баганад бичсэн байна.
- Өгүүллийн бүтэц
- Гарчиг
- Зохиогчдын нэр, байгууллага
- Товч утга буюу Хураангуй
- Түлхүүр үг
- Удиртгал буюу Оршил
- Онолын үндэс
- Судалгааны арга зүй, аргачлал, хэмжилт
- Үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлэг
- Талархал
- Ишлэл буюу ном зүй
- Товч утгын орчуулга (англи хэл дээр бичнэ)
- Бичиглэл хийхэд баримтлах зарчмууд
- Ишлэлийг MS Word-Refereces-APA style-аар (Nabighian M.N, 2005) бичнэ.
- Бутархай тоог бичихдээ цэг ашиглана.
- Томьёонд үсгийг заавал налуугаар бичнэ.
- Нэгж болон тусгай функцийн нэрийг (sin, tg, log, exp, det, tr гэх мэт) босоогоор бичнэ.
- Графикийг Enhanced PostScript (*.EPS) форматаар бэлтгэнэ.
- Графикийн тайлбарыг налуугаар (11pt) баруун дээр бичнэ.
- Зургийн тайлбарыг налуугаар (11pt) доор нь бичнэ.
- Бичиглэл хийх үсгийн хэв маяг:
- Өгүүллийн нэр - 14pt, Bold, Том үсгээр бичнэ.
- Зохиогч - 11pt, Bold, Томоор эхэлж жижиг үсгээр бичнэ.
- Хаяг-9pt, italic.
- Abstract (Товч утга) - 11pt, Үндсэн төв хэсгийн баруун, зүүн талаас 1.5 см зайтай бичнэ.
- Үндсэн хэсэг - 12pt . Хоёр багана (хоорондын зай нь 0.7 см)
- Дэд бүлгийн гарчиг - 12 pt, Bold, Томоор үсгээр эхэлж жижиг үсгээр бичнэ.
- Ишлэл буюу ном зүй - 11pt. Word-Refereces-APA style ашиглана.
- Өгүүллийг хүлээн авах
Өгүүллийн тод хэвлэсэн нэг хувийг файлын хамт авна. Зургийн файлыг тусад нь авна.
Хэвлэсэн хувь дээр зохиогчид гарын үсэг зурсан байна.
СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦИЙН ЗӨВЛӨЛ
И-Мэйл: journals@iag.ac.mn, Вэб: www.iag.ac.mn
Холбоо барих: 99081266, 99997013