Улаанбаатарын цагаар 2019 оны 10-р сарын 13-ны өдрийн 04 цаг 07 минут 37 секундэд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас зүүн хойд зүгт 40км-ийн зайд магнитуд нь М=4.3-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 44.89 уртраг 104.45. Давталт хөдлөл одоогоор болоогүй байна.