Персей орд дахь солирын урсгал нь хамгийн алдартай бөгөөд 8-р сарын 10-наас 20-ны хооронд ажиглаж болно. Түүний оргил үе нь ихэвчлэн 8-р сарын 12-ноос 14-ны хооронд байдаг. Энэ жилийн хамгийн идэвхитэй ажиглагдах үе нь 8-р сарын 13-нд 22.00 цагт. Энэ үед тэнгэрт нэг минутанд хоёр, гурван солирын уналтыг харж болно.
Энэхүү байгалийн үзэгдэл нь Дэлхийн тойрог замаар 109P/Свифт-Таттл сүүлт од дайран өнгөрөхөд үүсдэг. Эдгээр бөөмсүүд нь дэлхийн агаар мандалд 150 мянган км / цаг –аас их хурдтайгаар нэвтэрч, тэндээ шатдаг. Солирын урсгал нь Свифт-Таттлын сүүлт одны сүүлийн нэгээхэн хэсгийг өөртөө дагуулж явдаг бөгөөд энэ сүүлт од нь 135 жилд 1 удаа л манай гаригт ойртож ирдэг. Хамгийн сүүлд 1992 оны 12-р сард ойртож ирсэн. Харин Персейдын солирын урсгалын оргил үед 1 цагт 100 солир харагдах боломжтой.
Энэхүү солирын урсгалыг дэлхийн хойд хагас бөмбөрцгийн янз бүрийн цэгүүдэд авсан гэрэл зургуудыг доор үзүүлье.
Харин Орионидын солирын урсгал 10-р сарын 16-наас 27-ны хооронд болох бөгөөд хамгийн оргил үедээ цагт 20-25 солир 10-р сарын 21-нээс 22-нд харагдана.
Леонид солирын урсгал нь жил бүрийн 11-р сарын 15-наас 22-ны хооронд харагддаг бөгөөд хамгийн оргил үе нь 11-р сарын 17-18 юм. Энэ үед нэг цагт хамгийн тод гэгдэх 10 солирыг харж болно.
Геминидын солирын урсгалыг 12-р сарын 7-ноос 18-ны хооронд ажиглаж болно. Геминид солирын урсгалын цацрах цэг нь Охины ордод байрладаг бөнөөд хамгийн тод харагддаг үе нь 12-р сарын 13. Энэ үед цагт 100 хүртлэх том солир харж болно.
Эх сурвалж: https://www.imo.net/viewing-the-geminid-meteor-shower-in-2017/