OWL дуран
Монгол улсын Одон орон Геофизикийн хүрээлэн болон Солонгос улсын Одон орон, сансар судлалын хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотоос баруун тийш 55 км-т Тавантолгой дахь газар хөдлөлтийн станцыг түшиглэн “OWL” дуранг суурилуулсан байдаг. 2013 онд дурангийн барилгын үйл ажиллагаа дуусан ба 2014 оны Есдүгээр сард нээлтэй хийн ашиглалтанд орсон. Энэхүү дуран маань “OWL” төсөлийн сүлжээ дуран бөгөөд одоогоор туршилтын хугацаанд явж байгаа. Манай орноос гадна хэдэн улс оронд суурьлуулсан байдаг. Тус дуран нь 45 см-ийн голчтой, Ричи-Критьений оптик системтэй, бүрэн автомат дуран юм. Солонгос улс одоогоор олон төрлийн зориулалттай 15 орчим хиймэл дагуултай бөгөөд Солонгосын тал дээр эдгээр хиймэл дагуулуудыг дагаж мөрдөх, тэр орчмын сансрын хог хаягдлыг ажиглах, мөргөлдөөнөөс үүсэх аюулыг тооцоолох ажилд ашиглах зориулалттай юм. Хамтын ажиллагааны үүднээс тус дурангийн техник хангамжийг бүрэн хариуцаж, эвдрэл гэмтэл засварлах болон аюулгүйн байдлыг хангаж, ямар нэгэн гэмтэл гарсан тохиолдолд цаг тухайд нь арга хэмжээ авч зааварчилгааны дагуу засварлан гүйцэтгэж байна.