Солирын тогооны судалгаа
Солирын бөмбөгдөлтөөс үүссэн тогооны судалгаа явуулахын тулд АНУ-ын Landsatz ETM, SRTM дагуулуудын сансрын зургуудыг ашиглан Монгол улсын нутаг дээрх 500 метрээс дээш диаметр бүхий цагираг бүтцүүдийн мэдээллийн сан үүсгэн судалгааны ажил эхэлсэн. Сансрын зургаас геологийн гарал үүсэл бүхий эртний цагираг бүтцүүд нь солирын бөмбөгдөлтийн тогооны хүрээнээс зарим тохиолдолд ялгах боломжгүй байдаг. Иймд нэг талаас хээрийн экспедицээр цуглуулсан геологийн дээжүүдийг геофизикийн хээрийн хэмжилтийн материалтай харьцуулан судлах, нөгөө талаас эдгээр дээжүүдэд лабораторын шинжилгээ хийснээр солирын бөмбөгдөлтийн тогоо мөн эсэхийг тогтоодог.