2017-07-03 16:44:33
Бидний тухай
Монгол оронд орчин цагийн Одон орон судлах оргил (ООСО) байгуулахад 1957-1959 онд болсон Олон Улсын Геофизикийн Жил (ОУГЖ) их түлхэц өгсөн байна. Учир нь астроном, геофизикийн судалгаа хийх эрдэм шинжилгээний байгууллага байгуулж ОУГЖ-д оролцохгүй бол Азийн төв дунд орших Монгол орон цагаан толбо болон хоцрох байлаа. Нөгөө талаар 50-ад онд хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах, хиймэл дагуул хөөргөх, сансарыг энхийн зорилгоор ашиглах ажил ид өрнөж сансар судлал, сансрын холбоо зэрэг шинжлэх ухааны шинэ салбарууд үүсэж манай улс ч энэ ажилд боломжийн хэрээр оролцох хэрэгтэй болсон. Ийм учраас тэр үеийн ЗХУ-ын ШУА-ийн нэрт эрдэмтэдийн (М.С.Зверев, А.Я.Орлов, Е.Ф.Федоров, Ю.Д.Буланже нарын) зөвлөгөө ёсоор Монгол улсад ООСО байгуулах тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэр 1956 онд гарчээ. Монгол улсад ООСО байгуулахад тус оргилын анхны захирал, одон оронч С.Нинжбадгар гол үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний уйгагүй хөдөлмөр зүтгэлийн ачаар Улаанбаатарын ООСО 1957 онд астрономи, газар хөдлөл, соронзон судлал гэсэн 3 сектортэйгээр байгуулагдсан түүхтэй. Астрофизикийн сектор нь одоогоор 9 ажилтантай ба эрхлэгчээр Д.Батмөнх ажиллаж байна.
Судалгааны чиглэл
“Нарны идэвхжлийн үеийн идэвхт муж, үзэгдлүүдийн бүтэц, динамикийн судалгаа” сэдэвт суурь судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Үүнд:
1. Нарны коронограф дурангаар спектрийн H-альфа шугам дээр нарны тэсрэлт, дөл, идэвхт мужийн ажиглалт хийх
2. Нарны нил ягаан цацрагийн эрчмийг 365нм, 312нм долгионы мужууд дээр хэмжих
3. Нарны радио гялбааг (CALLISTO) бүртгэх, мэдээллийг илгээх
4. Сансрын геодези
5. Дэлхийн эргэлтийн параметрүүдийн өөрчлөлтийн судалгааг хийх зэрэг ажлууд багтаж байна.
Бидэнтэй холбогдох:
Утас 11458024