2017-07-03 16:55:59
СALLISTO-Нарны радио гялбааг бүртгэх
Тус төвийн захирал Ү.Сүхбаатарын санаачлагаар судалгааны ажлын хүрээг өргөжүүлсэн нэг ажил бол 2009 онд Швейцарь улсын Цюрих дэх Одон орны хүрээлэнгээс Одон орны оргил дээр шинээр суурилуулсан 45 MГц-ээс 870 MГц давтамжийн хооронд 62.5 КГц ялгамжтайгаар долгионыг бүртгэх “CALLISTO” хэмээх радиоспектрометр юм. Энэхүү багаж нь нарны радио гялбааг бүртгэх бөгөөд өнгөрсөн хугацаанд нэлээд тооны спектрийг бүртгээд байна. Нарны радио гялбаа нь тэсрэлтээс үүссэн электроны багц цацраг нарны плазмыг дайран өнгөрөхөд үүснэ. Иймд нарны титмийн плазмын шинж чанарыг судлах боломжийг олгож байна.