Бидний тухай
2016-05-03 14:19:20
Монголын ШУА-ийн Одон Орон, Геофизикийн Хүрээлэн (хуучнаар Одон Орон, Геофизикийн Судалгааны Төв - ООГСТ) –г ОУ-ын Геофизикийн жил-1957 оны ажлын хүрээнд ОХУ-ын эрдэмтэн судлаачдын тусламжтайгаар үүсгэн байгуулсан түүхтэй.
Эдүгээ нэгэн жарны түүхэн замналтай тус Хүрээлэн судалгаа шинжилгээний олон улсын стандартад нийцсэн багаж, тоног төхөөрөмж болон баялаг мэдээллийн санд тулгуурлан дэлхийн суурь шинжлэх ухааны хөгжилд өөрийн бодит хувь нэмрээ оруулсаар байна.
Одоогийн бүтэц, зохион байгуулалтын хүрээнд эрхэм зорилго, зорилтоо тодорхойлон Одон орон судлал, Геофизикийн судлалын чиглэлийн 2 салбарт нийт 200 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Одон орон судлалын салбар нь Астрометр, геодинамикийн судалгааны ба Нарны физикийн секторууд, Геофизикийн салбар нь Газар хөдлөл судлал болон Орон нутгийн ГХБ станцууд ба Геосоронзон судлалын сектороос бүрдэнэ. Судалгааны чиглэл бүр хөгжлийн түүх, судалгааны арга зүй, үр дүн, ирээдүйн зорилтын хувьд өөр өөрийн өвөрмөц онцлогтой бөгөөд өндөр мэргэжлийн боловсон хүчин бүхий чадварлаг ажлын хамт олонтой.
Судалгаа шинжилгээний ажил явуулахад газар зүйн байршлын хувьд харьцангуй давуу талтай.
Түүхийн хуудас
Монгол Улс дэлхий дахины геофизикийн жилд оролцох тухай БНМАУ-ын СНЗ-ийн 1956 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 565-р тогтоолын
1. Дэлхий дахины геофизикийн оны ажилд тус улсаас оролцох нь зүйтэй гэж үзсүгэй.
2. Дэлхий дахины геофизикийн оны үед цаг уур ба агаар шинжилгээ, газар хөдлөлт, өргөргийн өөрчлөлт ба нарны идэвхийлэл, энэ дөрвөн асуудлын талаар шинжилгээний ажлыг зохих программаар явуулахыг шинжлэх ухааны хүрээлэн /н. Жагварал/-д хариуцуулсугай.
3. Эдгээр эрдэм шинжилгээний ажлыг явуулахын тулд газар хөдлөлтийг судлах станц, одон орны судлалын станцыг 1957 оны эхээр байгуулан ажиллуулсугай.” гэсэн заалтын дагуу одон орон, геофизикийн судалгааны эх суурь Монгол Улсад тавигдсан юм.
Одон орон, газар хөдлөл судлалын станц
1957-1961 Эрхлэгч С.Нинжбадгар.
Одон орон судлах оргил
1961-1967 Эрхлэгч Ц.Гэлэгпил.
1967-1970 Эрхлэгч Ц.Балжинням.
Одон орон судлах сектор
1970-1990 Эрхлэгч Доктор Д.Баасанжав.
Одон орон судлалын оргил
1991-1994 Захирал Доктор Д.Лхагвасүрэн.
1994-1997 Захирал Доктор Г.Нооной.
Газар хөдлөл судлалын сектор
1961-1988 Эрхлэгч И.Балжинням.
1989-1990 Эрхлэгч Л.Ганбаатар.
1990-1991 Эрхлэгч Б.Эрдэнэбилэг.
1992- Эрхлэгч Доктор Т.Дугармаа.
Соронзон судлалын сектор
1961-1964 Эрхлэгч Акад. Г.Аюушжав.
1964-1981 Эрхлэгч И.Балбар
1981-1992 Эрхлэгч Доктор Ч.Бямбаа
1992-1997 Эрхлэгч Доктор А.Гүнчин-Иш
1997- Эрхлэгч Доктор Ү.Сүхбаатар
Газар хөдлөл, соронзон судлалын Төв
1992-1997 Захирал Доктор Ү.Сүхбаатар
Одон Орон, Геофизикийн Судалгааны Төв
1997-2007 Захирал Доктор Б.Бэхтөр
2007-2014 Захирал Доктор Ү.Сүхбаатар
Одон Орон, Геофизикийн Хүрээлэн
2014 оноос Захирал Доктор С. Дэмбэрэл