2017-07-03 16:53:24
Хэт ягаан цацраг
Сэдэвт ажлын хүрээнд хийж байгаа практик чиглэлийн ажил бол манай орны нутаг дэвсгэрт тусах нарны хэт ягаан цацрагийн хэмжилт юм. Одон орныг судлах оргилд байнгын цэг байгуулан тогтмол хэмжилт хийж байгаагаас гадна хээрийн судалгаагаар аймгийн төвүүдэд цацрагийн хэмжилтийг улирал, нутаг орны төлөв байдлаас хамааруулан судалж байна. Энэхүү хэмжилтийн материал нь манай орны нутаг дэвсгэрт тусах нарны хэт ягаан цацрагийн дундаж тархалтын зургийг (simulation program) хугацаанаас хамааруулан байгуулахад хэрэглэгдэх юм. Дараах жишээгээр нарны хэт ягаан цацрагийн хэмжилтийн ерөнхий байдлыг харуулав.
Нарны хэт ягаан цацрагийн судулгаа нь Франц улсад үйлдвэрлэсэн “VL-X3W” багажийн тусламжтайгаар спектрийн 312 нм, 365 нм-ийн долгионы мужид байнгын болон бүс нутгийн хэд хэдэн цэгүүдэд хэмжилт хийж байна.