Гадаад хамтын ажиллагаа
ООГХ-ийн гадаад хамтын ажиллагаа боловсон хүчнийг чадваржуулах болон ОУ-ын стандартад нийцсэн багаж төхөөрөмж суурилуулалт ба хэвийн үйл ажиллагаа, мэдээллийн сан бүрдүүлэлт, Монголын нөхцөлд тохирсон арга зүйг судлах, судалгааны үр дүнг гарган олон улсад хэлэлцүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг үндсэн үйл ажиллагааны хүрээнд жилээс жилд өргөжин тэлсээр байна.
Үүнд:
1957 ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Нар, дэлхийн физикийн хүрээлэн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүү хот дахь Дэлхийн Царцдасын хүрээлэн
1994 Франц Улсын ЦЭК – ын Хүрээлэн орчны Хяналтын Департамент (CEA, LGD) Германы Подстам дахь Дэлхийн судлалын хүрээлэн (GFZ)
1996 Олон улсын сейсмологийн ба дэлхийн физикийн холбоо (IASPEI) Японы сейсмологийн ба газар хөдлөлийн инженерийн олон улсын институт (IISEE) Газар хөдлөлөөс урьдчилан сэргийлэх судалгааны институт (DPRI)
2000 Цөмийн Тэсэлгээг Хянах Олон Улсын Байгууллага (CTBTO) Азийн сейсмологийн холбоо (ASC) Европын сейсмологийн нийгэмлэг (ESU)
2003 Францын Гео-Азурын институт Францын Ницийн их сургууль
2004 АНУ-ын Цэргийн нисэх хүчний хэрэглээний хүрээлэн (AFTAC)
2005 Токиогийн Их Сургуулийн Газар хөдлөлийн хүрээлэн
2007 Францын Страсбургын их сургууль
2011-2013 БНХАУ-ын Газар Хөдлөлийн Захиргаа Япон улсын Кьюшү-гийн Их сургууль
2012 АНУ-ын Лехайн Их Сургууль БНСУ – ын Солонгосын Сансар, одон орон судлалын хүрээлэн
2014 ХБНГУ-ын Мюнстерийн их сургууль Швейцар улсын Цюрихийн Технологийн Хүрээлэн (ETH Zurich) Германы Подсдамын их сургууль
2015 Францын Монтпеллиэр их сургууль (Geoscience-Montpellier)