2017-07-03 16:50:45
Hα ажиглалт
Нарны агаар мандлыг гэрэлт мандал, өнгөт мандал, титэм гэж гурав хуваадаг. Эдгээр нь физик нөхцөл, идэвхт үзэгдлүүдээрээ хоорондоо ялгаатай. Тухайлбал, гэрэлт мандалд бижирмэг, толбо, өнгөт мандалд идэвхт муж, тэсрэлт, титэмд дөл тод харагдах жишээтэй. Нарны гадна талын давхарга болох титмийг хиймэл хиртэлт үүсгэх замаар ажиглахад зориулсан дуранг коронограф гэнэ. Устөрөгчийн атомын Hα шугам нь нарны өнгөт мандлыг оношлох, дөл физик шинж чанарыг судлах боломжийг өгдөг.
Сүүлийн жилүүдэд энэхүү дуранг орчин үеийн технологи болох CCD төхөөрөмж, 0.5А өргөнтэй H-alpha шүүлтүүр зэргээр тоноглон нарны гадаргуу болон идэвхт үзэгдлүүдийн дүрсийг авч байна.