Газар хөдлөлт судлах салбар
Монгол орны болон хил орчмын бүс нутагт болж буй газар хөдлөлтүүд, идэвхтэй хагарлын голомтуудыг шинжлэх ухааны үүднээс 1957 оноос судалж эхэлсэн байна. Салбарын хамт олон энэ чиглэлийн судалгааг явуулдаг дэлхийн хөгжилтэй улсуудын эрдэм шинжилгээний байгууллагуудтай ямагт хөл нийлүүлэн хөгжлийн түүхээ бүтээж ирснээрээ үргэлж бахархаж байдаг.
Газар хөдлөл судлалын салбарын хамт олон нь “Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилт, аюулын үнэлгээний ба дэлхийн гүний тогтцын судалгаа” суурь судалгааны сэдвийн хүрээнд Монголын орны болон хил орчмын нутаг дэвсгэр дэх хүчтэй газар хөдлөлтийн голомтуудыг тогтоон улмаар газар хөдлөлт болж буй нөхцөл шалтгааныг тайлах, үүсэж болзошгүй аюулын хэмжээг үнэлэх, түүний дагуу болж буй газар хөдлөлтийн идэвхжилтийг тасралтгүй хянах, болзошгүй хүчтэй газар хөдлөлтөөс үүсэх аюулын хэмжээг бууруулах, урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн гамшгийн үед ард олон болон холбогдох төрийн байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах гэсэн суурь судалгааны чиг баримжааны хүрээнд:
• Монгол орны болон хил орчмын бүс нутгийн нутгийн газар хөдлөлтийн идэвхжилт, голомтын байршлыг тодорхойлох аргачлал, ерөнхий сейсмшил ба горим, макро судалгаа;
• Хүчтэй газар хөдлөлтийн голомтын механизм ба идэвхтэй хагарлын судалгаа;
• Сейсм долгионы тархалт, хурд болон замхралтын хууль; бичил сүлжээ станцын сигналын боловсруулалт
• Дэлхийн гүний тогтоц ба геофизик орны нөхцөл; Дэлхийн орчин үеийн геодинамикийн нөхцөл ба шинэхэн тектоник хөдөлгөөний шүтэлцээ;
• Монгол орны болон бүс нутгийн газар хөдлөлтийн аюулын үнэлгээ; орчны нөлөөллийн судалгаа, Барилга байгууламжийн ул хөрсний инженер сейсмологийн судалгаа;
• Хүчтэй газар хөдлөлтийн өмнөх геофизик орны өөрчлөлт болон гаж үзэгдлүүдийн судалгаа;
Хүчтэй газар хөдлөлтөөс үүсэх чичирхийллээс амжиж анхааруулах систем зэрэг чиглэлүүдээр судалгааны ажлуудыг хийж байна.
Газар хөдлөлт судлах салбарын бүрэлдэхүүнд нийт 47 эрдэм шинжилгээний ажилтан, үүнээс докторын зэрэгтэй 5, докторант 7, магистрын зэрэгтэй 22, бакалавр зэрэгтэй 12, туслах 1 эрдэм шинжилгээ ажилтан тус тус судалгааны ажлаа явуулж байна.