Орон нутгийн газар хөдлөлтийг бүртгэх секторын танилцуулга
2016-08-17 13:07:27
1. Товч агуулга
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 1-р сарын 26-ны өдрийн Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай 27 тоот тогтоолоор, 2015 оны 02 сарын 26 өдрөөс Одон орон геофизикийн судалгааны төвийг Орон нутгийн станцуудтай нэгтгэн Одон орон геофизикийн хүрээлэн болон өргөжин, Газар хөдлөлтийг бүртгэх орон нутгийн станц байсныг хүрээлэнгийн салбар болгон өөрчилсөн.
Одон орон геофизикийн хүрээлэнгийн орон нутгийн салбар станцууд нь 2015 оны жилийн ажлын төлөвлөгөөгөө Одон орон геофизикийн хүрээлэнгийн /ООГХ/-ийн захирлаар батлуулан, Хамтын гэрээ, байгууллагын дотоод журам, хамтын ажиллагааны журмыг үйл ажиллагааны удирдлага болгон ажиллаж байна.
ООГХ-ийн эрдмийн зөвлөл болон захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталсан Хүрээлэнгийн дотоод журам, ҮЭ-тэй байгуулсан Хамтын гэрээний хүрээнд ажил үйлчилгээ явуулж байна. 2014 онд станцын ажилчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд харьяа орон нутгийн ҮЭ-ийн хороонд хамаарч үйл ажиллагаанд оролцдог байсан бөгөөд 2015 оны бүтцийн өөрчлөлтөөр Хүрээлэнгийн ҮЭ-ийн хороонд хамаарч үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байна.
Тус салбар станцууд нь "Бүс нутгийн газар хөдлөлтийн горим ба идэвхжилтийн судалгаа, станцын тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, мэдээлэл бүрдүүлэлтээрээ Монгол орны газар хөдлөл болон Дэлхийн геофизикийн шинжлэх ухааны мэдээллийн сан хөмрөгт хувь нэмрээ оруулах, орон нутагтаа эрдэм шинжилгээний тэргүүлэх байгууллага байх, орон нутгийн засаг, захиргаа болон ард иргэдийг газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах шинэ мэдлэг, мэдээллээр хангах, салбарын хамт олны тасралтгүй хөгжлийг дэмжих орчинг бүрдүүлэх явдал" эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
2. Бүтэц бүрэлдхүүн, зохион байгуулалт
Одон орон геофизикийн хүрээлэнд орон нутгийн станцуудыг нэгтгэсэнээр зохион байгуулалтын бүтцийн жишиг загварыг гаргаж, орон тооны дээд хязгаарыг 9.5 хүнтэй байхаар батлагдсан төдийгүй 2015 оны төсвийн хүрээнд станц 8 хүнтэй байхаар тусгагдсан. ШУА-ын тэргүүлэгчдын 2015 оны 8 сарын 10-ны өдрийн 02 тоот тогтоол, ШУА-ын ерөнхийлөгчийн Б/37 тоот тогтоолыг үндэслэн, Хүрээлэнгийн захирлын 2015 оны 08 сарын 12-ны 43 тоот тушаалаар шинэчлэн баталсан ажил, албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагыг хангасан Хүрээлэнгийн орон нутаг дахь салбарын ажилтан албан хаагчдыг 2015 оны 08 сарын 10 өдрөөс эхлэн жагсаалтад заасан ажил албан тушаалд авч ажиллуулж байна.
Одоогийн байдлаар тус салбарууд нь станцын эрхлэгч 12, инженер 12, эрдэм шинжилгээний ажилтан 31, эш-ний туслах ажилтан 20, үйлчлэгч 10, сахиул 10 нийт 95 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Салбарын нягтлан бодогч нарыг 0.5% /хавсарсан/ тооцон ажиллуулж байгаад 2015 оны 09 сарын 01-ний 54 тоот Захирлын тушаалаар Одон орон гефизикийн хүрээлэнд санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажлыг бүрэн шилжүүлэн ажиллаж байна.
Нийт салбар станцуудад одоогийн байдлаар баклаврын болон магистрын боловсролтой 70%, тусгай болон бүрэн боловсролтой хүмүүс 31% нь байна.
3. Станцын техникийн болон дотоод ажил үйлчилгээ
3.1. Станцын үйл ажиллагаа
Орон нутгийн салбарууд нь дараах ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. Үүнд:
-Байгууллагын гадна хаягийг шинэчлэх
-Аймаг орон нутгийн засаг захиргаанаас зохион байгуулсан нийтийг хамарсан ажилд оролцох, Орон нутгийн ОБГ хамтран сургалт сурталчилгаанд хамрагдах
-Хүрээлэнгийн захиргааны шийдвэр, дэмжлэгтэйгээр ГХСС-ын инженерын багтай хамтран хээрийн станцуудыг байгуулах,
-Газар хөдлөлтийг судлах сектортоос зохион байгуулж байгаа инженер, техникийн ажилчид болон судалгааны чиглэлээр сургалтанд хамруулж боловсрол мэдлэгийг дээшлүүлэх
чиглэлээр ажиллаж байна.
3.2 Мэдээлэл боловсруулалт, Макро судалгаа
• Бүх монголын газар хөдлөлтийн мэдээллийг бүрдүүлэх
• Бүх монголын газар хөдлөлтийн мэдээллийг ҮМТ-д дамжуулах
• Газар хөдлөлтийн мэдээлэл боловсруулах
• Газар хөдлөлтийг бүртгэх техникийн хэвийн ажиллагааг хангах
стратегийн зорилтын хүрээнд ажиллаж байна.