Хэрэгжиж буй төслүүд
2016-08-17 10:29:14
ООГХ-ийн суурь судалгааны чиглэлийн ажлын хүрээнд хэрэгжиж буй төслүүд:
• АНУ-ын Лехайн Их сургуультай хамтран Хангайн өргөгдлийн мужийн гүний тогтоц болон газар хөдлөлийн идэвхжилтийн судалгаа
• ХБНГУ-ын Мюнстерийн их сургууль болон Холбооны Швейцар улсын Цюрихийн Технологийн Хүрээлэнтэй (ETH Zurich) хамтарсан Хангайн нурууны Магнетотеллургийн судалгааны төсөл
• Герман улсын Подсдамын их сургуулийн эрдэмтэдтэй “The long arm Himalayan orogeny-tracing large prehistoric earthquakes along the northern Kyrgyz Tien Shan and the Mongolian Hangay” хамтарсан төслүүдийг тус тус хэрэгжүүлж байна.
• Франц улсын Монтпеллиэр (Geoscience-Montpellier)-ийн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байна.
Засгийн газрын хөтөлбөр, төсөлт арга хэмжээ, шийдвэр зааврыг биелүүлэх тал дээр "Газар хөдлөлтийн гамшгийг бууруулах үндэсний хөтөлбөр" болон Газар хөдлөлийн байнгын ажиллагаатай зөвлөлөөс 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд:
• “Аймаг, сум, суурингуудын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгаа” сэдэвт төсөл.