2023 ОНЫ 02 САРЫН 06-НЫ ТУРКИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТ
2023-02-08 01:29:53
2023 оны 02 сарын 06-ны ОУЦ-аар 01:17:35-д УБЦ-аар 09:17:35-д Сири улсын хойд хилийн ойролцоо, Турк улсын зүүн өмнөд нутагт магнитуд нь 7.8-тай сүйрүүлэх хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлтөөс хойш 11 минутын дараа магнитуд нь 6.7 хүрсэн давталт газар хөдлөл боллоо. Энэ 7.8 магнитудтай газар хөдлөлт нь бага гүнд хэвтээ шилжилт (strike-slip)-тэй хагарал дээр болжээ. Тус газар хөдлөлт нь Анатолийн, Арабийн болон Африкийн плитүүдийн уулзвар орчимд болжээ. Энэ газар хөдлөлтийн механизм болон байрлал нь Зүүн Анатолийн хагарлын бүс болон Сөнөсөн Тэнгисийн трансформ хагарлын бүсэд өмнө нь болсон газар хөдлөлтүүдтэй тохирч байна. 7.8 магнитудтай хэвтээ шилжилт (strike-slip) бүхий газар хөдлөлт нь ерөнхийдөө ~190 км урттай, ~25 км-ийн өргөнтэй эвдрэлийг үүсгэдэг. Энэ газар хөдлөлтийн эвдрэлийн бүс нь хагарлын хавтгайн дагуу ~100 км урттай ~70км өргөнтэй гэж онолын тооцоогоор гарчээ.
Энэ бүс нутаг нь газар хөдлөлтийн хувьд идэвхтэй бүс бөгөөд тус газар хөдлөлтөөс 250 км-ийн эргэн тойронд хойш магнитуд нь 6 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 1970 оноос ердөө 3 удаа болжээ. Эдгээрийн хамгийн хүчтэй, 6.7 магнитудтай хөдлөлт нь 2020 оны 01 сарын 24-нд, тус 2023 оны 02 сарын 06-ны газар хөдлөлтөөс зүүн хойд чиглэлд болжээ. Эдгээр бүх газар хөдлөлтүүд нь Зүүн Анатолийн хагарлын дагуу болон түүний эргэн тойронд болсон байна. Өнгөрсөн хугацаанд Туркийн зүүн өмнөд болон Сирийн хойд бүс нутагт хүчтэй газар хөдлөлтүүд болж байжээ. Сирийн Алеппо хот нь түүхэндээ хэд хэдэн томоохон газар хөдлөлтөөр сүйрч байжээ. 1138 онд 7.1 магнитудтай, 1822 онд 7.0 магнитудтай газар хөдлөлөөр Алеппо хот ихээхэн хохирол амсаж байжээ. 1822 оны газар хөдлөлтөөр 20.000-60.000 хүн нас баржээ.
Газар хөдлөлт болсон цаг хугацаа
|
Газар хөдлөлт болсон газар
|
Магнитуд
|
Гүн
|
2023-02-06 01:17:35 (UTC)
|
Зүүн өмнөд Турк
|
Mww – 7.8
|
17.9 км
|
2023-02-06 01:28:15 (UTC)
|
Турк Нурдаги-гаас зүүн урд зүгт 18 км
|
Mww-6.7
|
14.5 км
|
2023-02-06 10:24:49 (UTC)
|
Туркийн Экинозу-аас зүүн урд зүгт 4 км
|
Mww – 7.5
|
10 км
|
2023-02-06 12:02:11 (UTC)
|
Туркийн Гоксун-аас зүүн хойд зүгт 5 км
|
Mb – 6.0
|
10 км
|
Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 38 километрын зайд боллоо.
2022-05-30 03:32:37
Улаанбаатарын цагаар 2022 оны 05-р сарын 30-ны өдрийн 10 цаг 27 минутад Хөвсгөл аймгийн Ханх сумаас хойд зүгт 38 километрын зайнд магнитуд нь М=3.7-той газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 51,26 уртраг 100,29
Тухайн газар хөдлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар үзнэ үү
https://eq.iag.mn/quake/more?id=1056
Ховд аймгийн Дөргөн сумаас Хойд зүгт 17км зайнд боллоо.
2022-03-18 03:11:41
Улаанбаатарын цагаар 2022 оны 03-р сарын 18-ны өдрийн 10 цаг 47 минутад Ховд аймгийн Дөргөн сумаас хойд зүгт 17 километрын зайнд магнитуд нь М=3.8-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 48,48 уртраг 92.58
Тухайн газар хөдлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар үзнэ үү
https://eq.iag.mn/quake/more?id=1034
Ховд аймгийн Мөст сумаас Зүүн урд зүгт 12км зайнд боллоо.
2021-12-24 01:58:21
Улаанбаатарын цагаар 2021 оны 12-р сарын 24-ны өдрийн 09 цаг 05 минутад Ховд аймгийн Мөст сумаас зүүн урд зүгт 12 километрын зайнд магнитуд нь М=3.6-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 46.62, уртраг 92.92
Тухайн газар хөдлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар үзнэ үү.
https://eq.iag.mn/quake/more?id=1006
Ховд аймгийн Дарви сумаас баруун зүгт 27 километрын зайнд боллоо.
2021-12-24 01:57:26
Улаанбаатарын цагаар 2021 оны 12-р сарын 24-ны өдрийн 08 цаг 48 минутад Ховд аймгийн Дарви сумаас баруун зүгт 27 километрын зайнд магнитуд нь М=4.9-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 46.96, уртраг 93.25
Тухайн газар хөдлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар үзнэ үү.
https://eq.iag.mn/quake/more?id=1005
Говь-Алтай аймгийн Халиун сумаас зүүн урд зүгт 46 километрын зайнд боллоо.
2021-12-23 06:16:38
Улаанбаатарын цагаар 2021 оны 12-р сарын 23-ны өдрийн 05 цаг 17 минутад Говь-Алтай аймгийн Халиун сумаас баруун урд зүгт 46 километрын зайнд магнитуд нь М=5.1-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 45.70, уртраг 96.68
Тухайн газар хөдлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар үзнэ үү.
https://eq.iag.mn/quake/more?id=1004
Архангай аймгийн Хангай сумаас баруун урд зүгт 32 километрын зайнд магнитуд нь М=4.3-тай газар хөдлөлт боллоо.
2021-11-03 02:18:13
Улаанбаатарын цагаар 2021 оны 11-р сарын 03-ны өдрийн 09 цаг 04 минутад Архангай аймгийн Хангай сумаас баруун урд зүгт 32 километрын зайнд магнитуд нь М=4.3-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 47.74, уртраг 99.03.
Тухайн газар хөдлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар үзнэ үү.
https://eq.iag.mn/quake/more?id=980
Баянхонгор аймгийн Богд сумаас урд зүгт 32 километрын зайнд газар хөдлөлт боллоо
2021-09-23 05:45:31
Улаанбаатарын цагаар 2021 оны 09-р сарын 23-ны өдрийн 08 цаг 03 минутад Баянхонгор аймгийн Богд сумаас урд зүгт 32 километрын зайнд магнитуд нь М=5.4-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 44.91, уртраг 100.72.
Тухайн газар хөдлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар үзнэ үү.
https://eq.iag.mn/quake/more?id=967
Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 20 километрын зайнд газар хөдлөлт боллоо
2021-09-07 18:05:30
Улаанбаатарын цагаар 2021 оны 09-р сарын 08-ны өдрийн 00 цаг 50 минут 33 секундэд Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 20 километрын зайнд магнитуд нь М=5.0-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 48.65, уртраг 106.08.
Тухайн газар хөдлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар үзнэ үү.
ГАЗАР ХӨДЛӨЛ СУДЛАХ САЛБАР - УДИРДЛАГЫН ХЭСЭГ (iag.mn)
Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрын зайнд магнитуд нь М=5.2-той газар хөдлөлт боллоо
2021-07-22 01:29:15
Улаанбаатарын цагаар 2021 оны 07-р сарын 22-ны өдрийн 09 цаг 12 минут 51 секундэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрын зайнд магнитуд нь М=5.2-той газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 49.34, уртраг 106.92.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун зүгт 93 километрын зайнд газар хөдлөлт боллоо.
2020-10-03 12:23:23
Улаанбаатарын цагаар 2020 оны 10-р сарын 03-ны өдрийн 02 цаг 09 минут 58 секундэд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун зүгт 93 километрын зайнд магнитуд нь М=4.0-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 51.25, уртраг 98.03.
ОХУ-ын Улаан-Үүд хотоос хойд зүгт 38 километрын зайнд газар хөдлөлт боллоо.
2020-10-02 09:27:16
Улаанбаатарын цагаар 2020 оны 10-р сарын 02-ны өдрийн 02 цаг 59 минут 34 секундэд ОХУ-ын Улаан-Үүд хотоос хойд зүгт 38 километрын зайнд магнитуд нь М=3.9-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв: өргөрөг 52.27, уртраг 106.64.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун зүгт 97 километрын зайнд газар хөдлөлт боллоо.
2020-10-02 09:23:48
Улаанбаатарын цагаар 2020 оны 10-р сарын 01-ны өдрийн 22 цаг 27 минут 01 секундэд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун зүгт 97 километрын зайнд магнитуд нь М=4.0-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 51.21, уртраг 97.98.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун зүгт 96 километрын зайнд газар хөдлөлт боллоо.
2020-10-02 09:21:50
Улаанбаатарын цагаар 2020 оны 09-р сарын 30-ны өдрийн 17 цаг 02 минут 03 секундэд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун зүгт 96 километрын зайнд магнитуд нь М=4.0-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 51.24, уртраг 97.99.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас баруун урд зүгт 47 километрын зайнд газар хөдлөлт боллоо.
2020-09-23 09:17:08
Улаанбаатарын цагаар 2020 оны 09-р сарын 23-ны өдрийн 06 цаг 04 минут 27 секундэд Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас баруун урд зүгт 47 километрын зайнд магнитуд нь М=3.8-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 50.11, уртраг 104.47.