Танилцуулга
Монголын шинжлэх ухааны академийн (Ш.У.А) Одон Орон, Геофизикийн Судалгааны Төвийн (R.C.A.G) дэргэдэх Улаанбаатар Одон орон судлах оргил нь анх 1957 онд байгуулагдсан. Манай Одон орон судлалын оргил нь манай улсад Одон орон судлалын чиглэлээр ажилладаг төрийн өмчит цорын ганц байгууллага болох онцлогтой !
Манай төвийн зорилго нь “Суурь шинжлэх ухааны судалгааны танин мэдэхүйн онол, практикийн бидний ажлын үр дүнг Дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн сан хөмрөгт оруулах, Монгол улсад одон орон судлал, геофизикийн чиглэлээр судалгааны ажил явуулах, Нийгэмд одонорон судлал, геофизикийн судалгааны талаарх шинэ мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх явдал” юм.
Манай Улаанбаатар Одон орон судлах оргил дээр Нарны үзэгдэх гадарга дээрх физик судалгаа, Манай Нарны аймгийн бага биетүүд болон Солирийн биетүүдийн ажиглалт, Солирийн бөмбөгдөлтийн тогооны судалгаа, Дэлхий орчмын хог хаягдалын ажиглалт, Эртний Монголын математик одонорны түүхийн судалгаа гэсэн чиглэлээр судалгааны ажлаа явуулж байна.
Сүүлийн үед хүмүүс Одон орон судлалыг сонирхон огторгуйн дуранавайгаар тэнгэрийн эрхсийг харах, энэ талаар лекц яриа сонсох хүсэлтээ манай байгууллагад тавьсаар байна. Үүнтэй хобогдуулан Суурь шинжлэх ухаануудын тэргүүнд байрлах Одон орны шинжлэх ухааны судалгаа , түүний ололт амжилтын талаар сурагчид , оюутанууд болон одон орон сонирхогч нийт хүмүүсийн дунд сурталчилгаа явуулах , тэдний танин мэдэхүйг дээшлүүлэх, Орчлон - ертөнцийн талаар зөв ойлголттой болгох, тус оргилд хийгдэж байгаа судалгааны ажлаа танилцуулах, нийгэмд тархах хуурамч мэдээлэлтэй тэмцэх чиглэлээр " Манай одон орон" танин мэдэхүй - сургалтын төв ажиллагаагаа 2014 оны 1р сараас эхлүүллээ.
Та бүгд " Манай одон орон" танин мэдэхүй - сургалтын төвд ирж, Одон орон судлалын талаар сэдэвчилсэн лекц - яриаг сонсон, цэлмэг шөнийн Одот тэнгэрээр зугаалан соёлтой боловсон амрах боломжтой билээ.
Өдрийн цагаар Дархан цаазат Богд хан ууланд орших Улаанбаатар Одон орон судлах оргилын орчинтой танилцаж хүртэл цэвэр агаарт бяцхан явган аялал үйлдэн байгалийн сайхныг мэдрэх болно.