Нарны хиртэл
Нарны гэрэл саран дээр тусах үед түүний эсрэг тал руу конус хэлбэрийн сүүдэр үүснэ. Сүүдрийн урт, хэмжээ нь Сар болон дэлхийн хоорондох зайнаас хамаардаг. Үүнтэй холбоотой нарны хиртлийг бүтэн хиртэл, хагас хиртэл, цагираг хиртэл, холимог хиртэл гэсэн төрлүүдэд хуваана. Хиртэл гэдэг нь астрономийн үзэгдэл бөгөөд нэг биет нөгөөгөө халхлах үзэгдэл юм. Нарны хиртэл жил тутам зайлшгүй 2 удаа (хоёр бэлчрийн цэгийн орчим) болох ба 4-5 удаа ч хиртэл явагдах тохиолдол бий.
Зураг №1 Нар хиртэх схемийг дээрх зургаас харж болно.
дэлгэрэнгүй