Дотоод хамтын ажиллагаа
2016-08-16 11:28:49
ШУА-ын ООГХ нь газар хөдлөлт, соронзон судлал ба одон орон судлалын чиглэлээр станцын хэвийн үйл ажиллагаа, мониторинг ба мэдээлэл боловсруулалт, судалгаа шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэж байна. Тус хүрээлэн Монгол Улсын Засгийн газар, ШУА, ОБЕГ, Нийслэлийн ОБГ, Хүрээлэнгүүд, Улаанбаатарын их сургууль, МУИС, ШУТИС, Улаан загалмай нийгэмлэг зэрэг бусад байгууллага хамт олонтой нягт хамтын ажиллагаатай ажиллаж байна.
Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Засгийн газрын байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож холбогдох яам, албан байгууллагуудтай харилцан ажлын холбоотой ажиллаж байна.
Манай хүрээлэн үндсэн үйл ажиллагааны хүрээнд Одон орончдын холбоо, Монголын геофизикчдийн холбоонд гишүүнчлэлтэйгээр хамтран ажиллаж байна.