2017-07-03 16:53:57
Спектрийн шугамууд
Нарны хиртэлтийн бус ажиглалт нь титмийн спектрийн шугамуудыг бүртгэн физик нөхцлийг тодорхойлох боломжийг өгч байна. Нарны титмийн цацаргалтын тод шугамуудын нэг бол 5303 Ǻ Fe XIV-ийн хориотой ногоон шугам юм.
1967 оноос Одон орныг судлах оргилд коронограф дурангаар нарны титмийн 5303 Ǻ Fe XIV ба 6374 Ǻ Fe X ионы шугамуудыг ажиглаж ирсэн. Коронографын объективын диаметр 20см, эквалент фокус зай 400 см. Дээрх шугамуудыг 16.4 Ǻ/мм дисперс бүхий дифракцан спектрограф ашиглан бүртгэж авсан. Өнгөрсөн хугацаанд нэлээд тооны ажилалтын материал хуримтлагдсан бөгөөд эдгээрээр нарны титмийн физик нөхцлийг тодорхойлох боломжтой юм. 5303 Ǻ Fe XIV ба 6374 Ǻ Fe X ионы шугамуудын эрчмийн хэмжээ, хэлбэрийг тодорхойлсноор дотоод титмийн зарим физик параметрийг тодорхойлж болно.