Ажилтан шалгаруулж авна
2023-05-23 15:54:01
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарт 2 хүнийг инженерээр сонгон шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Электроникийн анхан шатны суурь мэдлэгтэй.
- Программчлалын зохих мэдлэгтэй.
- Сүлжээний тодорхой түвшний мэдлэгтэй.
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.
Сонирхсон хүмүүс ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астропарк байрны 3 давхарт 302 тоот өрөөнд материалаа авч ирнэ үү.
Холбоо барих утас: 70008849
Дадлагажуулагч хөтөлбөр хэрэгжүүлж байна
2023-02-13 06:12:54
Шинжлэх Ухааны Академиас Хүрээлэн бүрт дадлагажуулагч хөтөлбөр хэрэгжүүлж байна. Магистр ба түүнээс дээш зэрэгтэй 2 хүнийг программ хангамж, сейсмологийн чиглэлээр Газар хөдлөлт судлах салбарт, дээрх зэрэгтэй ижил хэмжээний 1 хүнийг одон орон судлах чиглэлээр Одон орон судлах оргил салбарт тус тус материалуудыг 2023:04:01-2023:04:20 хооронд хүлээн авч, 2023:05:01-2023:08:01 хугацаанд дадлагажуулна. Дараах постероос мэдээлэл авна уу?
Утас: 11480331


Докторын зэрэг хамгаална
2022-11-16 01:41:41
ШУТИС-ийн ГУУС, Геологи, гидрогеологийн салбарын докторант Данзансан овогтой Эрдэнэзул “МОНГОЛ ОРНЫ ЦАРЦДАСЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨНИЙ ХУРД БА ДЕФОРМАЦИЙН СУДАЛГАА” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 11 дүгээр сарын 18-ны 14:00 цагт ШУТИС-ийн 3-байр буюу Т байрны 207 тоот танхимд болно.
Хүндэтгэсэн,
Д.Эрдэнэзул. ШУА.ийн ООГХ.ийн Газар хөдлөл судлалын салбар
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна
2022-10-12 03:37:08
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгийн хөтөлбөр
2022 оны 10 дугаар сарын 14 (10:00 – 14:00)
Астропарк-ын хурлын танхим
10:00-10:10
|
Нээлтийн үйл ажиллагаа
|
Академич С.Дэмбэрэл
- ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал
|
10:10-10:30
|
ШУА-ийн ООГХ-ийн Одон орон судлах оргилын танилцуулга болон хийгдэж буй судалгааны ажлуудаас
|
Доктор Д.Батмөнх
- Одон орон судлах оргилын эрхлэгч,
|
10:30-11:50
|
ШУА-ийн ООГХ-ийн Газар хөдлөл судлалын салбарын танилцуулга болон хийгдэж буй судалгааны ажлуудаас
|
Докторант М.Дэмбэрэлдулам
- ГХСС-ын Газар хөдлөлтийн аюулыг үнэлгээний лабораторийн эрхлэгч
|
11:50-12:10
|
ШУА-ийн ООГХ-ийн Соронзон судлалын салбарын танилцуулга болон хийгдэж буй судалгааны ажлуудаас
|
Докторант Б.Амаржаргал
Докторант Ш.Цэрэндүг
- Соронзон судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан
|
12:10-12:40
|
Цайны завсарлага
|
Геофизикийн судалгааны багаж тоног төхөөрөмжийн танилцуулга
|
Докторант Ж.Баяраа
- ГХСС-ын Техник технологийн лабораторийн эрхлэгч
|
12:40-13:00
|
ШУА-ийн ООГХ-ийн Сансар судлалын төвийн танилцуулга
|
Б.Гантуяа
- ССТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан
|
13:00-14:00
|
“Астропарк”-аар зочлох
|
|
Өдөрлөгийн үеэр ШУА-ийн Одон орон судлах “Хүрэлтогоот” оргил болон Газар хөдлөл судлалын салбарын үйл ажиллагааг нээлттэй танилцуулна.
Сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна
2022-09-18 15:53:09
"ГЕОФИЗИК БА ОДОН ОРОН СУДЛАЛ"
сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл
хүлээн авч байна.
ISSN 2709-1538 (Print)
ISSN 2709-1546 (Online)
Сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн судалгааны чиглэл:
- Геофизикийн судалгаа, арга аргачлал
- Геологийн судалгаа
- Одон орон судлал
Өгүүлэл хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 10 сарын 01 өдөр
Өгүүлэлд тавигдах шаардлага
- Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл өөр газар хэвлэгдээгүй байх
- Бичиглэлийн хэлбэр
Цаасны хэмжээ А4, бичиглэл дээд талаасаа 2.0 см, доод талаасаа 2.0 см, зүүн талаасаа 2.0см, баруун талаасаа 2.0 см буюу хамгийн ихдээ нийт өндөр 25.5см, өргөн 16см-ээс хэтрэхгүй, мөр хоорондын зай 1.15 байна.
- Хэл
Өгүүллийг Монгол хэлээр MS Word програм ашиглан Times New Roman фонд, үсгийн хэмжээ 12pt, бичвэрийн хоёр талыг тэгшилсэн (Justify), хоёр баганад бичсэн байна.
- Өгүүллийн бүтэц
- Гарчиг
- Зохиогчдын нэр, байгууллага
- Товч утга буюу Хураангуй
- Түлхүүр үг
- Удиртгал буюу Оршил
- Онолын үндэс
- Судалгааны арга зүй, аргачлал, хэмжилт
- Үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлэг
- Талархал
- Ишлэл буюу ном зүй
- Товч утгын орчуулга (англи хэл дээр бичнэ)
- Бичиглэл хийхэд баримтлах зарчмууд
- Ишлэлийг MS Word-Refereces-APA style-аар (Nabighian M.N, 2005) бичнэ.
- Бутархай тоог бичихдээ цэг ашиглана.
- Томьёонд үсгийг заавал налуугаар бичнэ.
- Нэгж болон тусгай функцийн нэрийг (sin, tg, log, exp, det, tr гэх мэт) босоогоор бичнэ.
- Графикийг Enhanced PostScript (*.EPS) форматаар бэлтгэнэ.
- Графикийн тайлбарыг налуугаар (11pt) баруун дээр бичнэ.
- Зургийн тайлбарыг налуугаар (11pt) доор нь бичнэ.
- Бичиглэл хийх үсгийн хэв маяг:
- Өгүүллийн нэр - 14pt, Bold, Том үсгээр бичнэ.
- Зохиогч - 11pt, Bold, Томоор эхэлж жижиг үсгээр бичнэ.
- Хаяг-9pt, italic.
- Abstract (Товч утга) - 11pt, Үндсэн төв хэсгийн баруун, зүүн талаас 1.5 см зайтай бичнэ.
- Үндсэн хэсэг - 12pt . Хоёр багана (хоорондын зай нь 0.7 см)
- Дэд бүлгийн гарчиг - 12 pt, Bold, Томоор үсгээр эхэлж жижиг үсгээр бичнэ.
- Ишлэл буюу ном зүй - 11pt. Word-Refereces-APA style ашиглана.
- Өгүүллийг хүлээн авах
Өгүүллийн тод хэвлэсэн нэг хувийг файлын хамт авна. Зургийн файлыг тусад нь авна.
Хэвлэсэн хувь дээр зохиогчид гарын үсэг зурсан байна.
СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦИЙН ЗӨВЛӨЛ
И-Мэйл: journals@iag.ac.mn, Вэб: www.iag.ac.mn
Холбоо барих: 99081266, 99997013
Улаанбаатар хот орчмын геодинамикийн судалгаа
2022-06-13 09:02:15
Сайн байна уу,
Эрхүүгийн Дэлхийн царцдасын хүрээлэнгийн судлаач А.И.Мирошниченко “ Улаанбаатар хот орчмын геодинамикийн судалгаа” сэдвээр 6 сарын 16-ны өдрийн 15:00 цагт Астропаркийн хурлын танхимд болно.
Zoom линк:
Topic: Gps-geodynamic
Time: Jun 16, 2022 03:00 PM Asia/Ulaanbaatar
Join Zoom Meeting
https://us06web.zoom.us/j/88338413495?pwd=RUFlRWhYU2ZMYjNHSktFYlhvTXM1Zz09
Meeting ID: 883 3841 3495
Passcode: 1234
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн 2021 оны жилийн эцсийн тайлан 2022 оны эхний хагас жилийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцэх
2022-05-25 05:00:34
ЗАРЛАЛ
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн 2021 оны жилийн эцсийн тайлан 2022 оны эхний хагас жилийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцэн дүгнэх хамт олны хурал 2022 оны 5 дугаар сарын 26-ны 10:00 цагт Астропаркын хурлын танхимд болох тул эрдэм шинжилгээний ажилтнууд оролцоно уу.
Цахимаар хуралд оролцох хүмүүс доорх линкээр оролцоно уу.
Meeting ID: 242 636 3259
Passcode: 1234
Join Zoom Meeting
https://us06web.zoom.us/j/2426363259?pwd=RGViWm9VaTdPdXNPMUp6RGZDTmN1dz09
Meeting ID: 242 636 3259
Passcode: 1234
One tap mobile
+13462487799,,2426363259#,,,,*1234# US (Houston)
+16699006833,,2426363259#,,,,*1234# US (San Jose)
Dial by your location
+1 346 248 7799 US (Houston)
+1 669 900 6833 US (San Jose)
+1 929 436 2866 US (New York)
+1 253 215 8782 US (Tacoma)
+1 301 715 8592 US (Washington DC)
+1 312 626 6799 US (Chicago)
Meeting ID: 242 636 3259
Passcode: 1234
Find your local number: https://us06web.zoom.us/u/kbplcUkMIs
"ГЕОФИЗИК БА ОДОН ОРОН СУДЛАЛ" сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна.
2021-10-25 02:05:33

ГЕОФИЗИК БА ОДОН ОРОН СУДЛАЛ сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна
2020-10-07 15:18:49
Сайн байцгаана уу?
Манай сэтгүүл ISSN 2709-1538 (Print), ISSN 2709-1546 (Online) дугаар авсан, цаашид энэ дугаараар хэвлэгдэн гарна.
2020 оны 11 сард "ГЕОФИЗИК БА ОДОН ОРОН СУДЛАЛ" сэтгүүлийн 7 дахь дугаарыг гаргахаар болсон тул сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна.
Сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн судалгааны чиглэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Ажлын байранд урьж байна
2020-10-07 11:20:24
- ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Соронзон судлалын салбарт Дэлхийн соронзон судлалын чиглэлээр геофизик, физик, математикийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн 2 хүнийг эрдэм шинжилгээний ажилтнаар сонгон шалгаруулж авна.
- ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астрометрийн салбарт одон орон судлалын чиглэлээр астрономи, физик, математикийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн 1 хүнийг эрдэм шинжилгээний ажилтнаар сонгон шалгаруулж авна.
Жич: Төгсөх курсын оюутны дипломын ажлыг удирдаж, улмаар ажилд авах боломжтой.
Холбоо барих утас:70008849
НҮБ/МОНГОЛ УЛСЫН ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ “ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ ТОГТООХ ДЭЛХИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛУУДЫН СИСТЕМ (GNSS)-ИЙН ХЭРЭГЛЭЭ” ХУРАЛ
2020-02-13 16:49:16
Хэзээ: 2020 оны 04 дүгээр сарын 13-наас 17-ны хооронд,
Хаана: Улаанбаатар хот, Монгол улс
Зохион байгуулагчид: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сансрын асуудал эрхэлсэн алба,
Монголын ГеоМэдээллийн Холбоо, Газар Зохион Байгуулалт, Геодези, Зурагзүйн Газар
Дэмжигч байгууллага: Дэлхийн байршил тогтоогч хиймэл дагуулуудын систем /GNSS/-ийн Олон Улсын Хороо (ICG)
Хурлын зорилго: GNSS-ийн онол, практикийн чиглэлээр улс орнуудын оролцоог нэмэгдүүлэх, салбарын ололт амжилтийн талаарх мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
дэлгэрэнгүй
СЕМИНАРЫН ЗАРЛАЛ
2019-05-23 09:39:04
Сайн байна уу?
ШУА-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс гадаад харилцааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох, залуу судлаачдыг олон улсын сургалт, хөтөлбөрүүдэд идэвхитэй, байнга оролцуулах, мөн гадаадтай хамтарсан төслүүдийн тоог нэмэгдүүлэн өргөжүүлэх зорилгоор “ШУА-аас гадаадад суралцах болон гадаадтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжуудын талаар таниулах семинар” зохион байгуулах гэж байгаа тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Семинар 2019 оны 05 сарын 24-ны өдрийн 10:00-11:00 цагт ООГФХ-ийн хурлын танхимд болно.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс
СЕМИНАРЫН ЗАРЛАЛ
2019-05-15 15:02:08
2019 оны 05 -р сарын 16 -нд буюу 4 дэхь өдөр Байгууллагын нэгдсэн семинар дараах сэдвийн хүрээнд Астропаркын хурлын зааланд 15:00 цагаас эхэлнэ.
ШУА-н ООГХүрээлэнгийн ЭША Б. Батжаргал “Астрохимийн лабораторид мөсний туршилт хийх”
ШУА-н ООГХүрээлэнгийн ЭША Э. Батмагнай "Дэлхийн гүний цахилгаан соронзон судалгаа Монголд"
СЕМИНАРЫН ЗАРЛАЛ
2019-05-07 13:55:35
2019 оны 05 -р сарын 09 -нд буюу 4 дэхь өдөр Байгууллагын нэгдсэн семинар дараах 2 сэдвийн хүрээнд Астропаркын хурлын зааланд 15:00 цагаас эхэлнэ.
З. Амарсайхан “Сансрын хог хаягдал, тэдгээрийн нөлөө”
Б. Батбаяр “Сарны гадаргын хөрсний шинж чанарыг лабораторын хэмжилтээр шалгах”
Зарлал
2019-04-09 10:31:15
Сайн байцгаана уу?
2019.04.18- ны өдрийн 15 цагт Астропаркийн хурлын танхимд:
1. Палеонтологи- геологийн хүрээлэнгийн э.ш.а Д.Отгонбаатар “Аккрецийн тектоник” сэдвээр
2. ШУТИС- ийн багш Б.Гантулга “Хангайн нурууны хожуу канизойн газрын гадаргын хөгжил" сэдвүүдээр лекц уншина.
Та бүхнийг урьж байна.
2019.04.17