Ажилтан шалгаруулж авна
2019-01-02 11:38:27
Гадаадад байгалийн шинжлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн ажилтныг хүрээлэнгийн Соронзон судлалын салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар шалгаруулж авна.
Холбоо барих: Соронзон судлалын салбарын дарга Б. Цэгмид. Утас: 11452722
Эрдэм шинжилгээний ажилтан болон шилдэг бүтээл шалгаруулах журамын төсөл
2018-12-26 10:57:38
Дараах журамтай танилцаад ажилчидад мэдэгдэн, саналуудаа odon@iag.ac.mn имэйл хаяг руу явуулна уу.
Ажилтан шалгаруулах журмыг ЭНД дарж үзнэ үү.
Хүрээлэнгийн залуу эрдэм шинжилгээний ажилтанд захирлын нэрэмжит журмыг ЭНД дарж үзнэ үү.
ШУА-н Ерөнхийлөгчийн албан даалгавар
2018-02-27 13:39:43
"Сахилга хариуцлага, дэг журамыг чангатгах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот албан даалгавар, "Албан даалгаврын хэрэгжилтийг хангах тухай" БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн 2017 оны А/288 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ..... ЭНД ДАРЖ цааш уншина уу!!!
Springs сэтгүүлээс өгүүлэл татах
1. www.ac.mn - ШУА-ын вэб орох
2. Вэб сайтийн хамгийн доор байрлах Sprnger Link –лүү орох
3. Сонирхсон сэтгүүлрүүгээ орж хайл хийж өгүүлэл татах боломжтой болно
Ажлын байрны зар
2018-01-02 11:34:25
Физикийн чиглэлээр барууны өндөр хөгжилтэй оронд төгссөн нэг ажилтныг Газар Хөдлөлт судлах секторт эрдэм шинжилгээний ажилтан орон тоон дээр шалгаруулж авна.
Холбоо барих: Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ч. Одонбаатар. Утас: 11480331
Зарлал
2017-05-17 15:44:52
Хүрээлэнгийн шинэчилсэн дүрэм, дотоод журмыг хэлэлцэх нийт хамт олны хурал 2017 оны 5 дугаар сарын 18-ны 16 цагт Астропаркийн хурлын танхимд болох тул нийт ажилтан албан хаагчид хуралд оролцоно уу!
ЗАХИРГАА.
Англи хэлний хичээл заана
2017-05-11 17:44:40
7 хоног бүрийн лхагва, баасан гаригуудад 16:00-18:00 цагийн хооронд Англи хэлний яриа, бичиг, дүрмийн хичээл төв дээр заана.
Дүрмийн багш Болормаа
Яриа, бичгийн багш Төмөрбаатар
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болно
2017-03-20 12:00:08
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх,
таниулах өдөр”-ийн хөтөлбөр
Үндэсний мэдээллийн төвийг танилцуулах (3 сарын 22)
1. Сүүлийн үеийн газар хөдлөлтийн идэвхжилтийн талаар мэдээлэл өгөх: 10-17 цаг
2. Үндэсний мэдээллийн төвийг танилцуулах: 10-17 цаг
3. Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилт, газар хөдлөлтийн аюулын-үнэлгээний
судалгааны ажлуудын талаар танилцуулга лекц унших
4. Орон нутаг дахь газар хөдлөлт бүртгэх станцуудад "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан
сэргийлэх, таниулах өдөр" -ийг зохион байгуулах: 10-17 цаг
Газар хөдлөлтийн судалгааны талаарх танилцуулга (3 сарын 23)
1. Газар хөдлөлт бүртгэх болон геофизикийн багажуудын танилцуулга: 10-17 цаг
2. Газар хөдлөлтийн талаар кино үзүүлэх: 14.30 цагаас
3. Олон нийтэд зориулсан Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилт, газар
хөдлөлтийн аюулын-үнэлгээний судалгааны ажлуудын талаар хялбаршуулсан
лекц семинар: 15.30 цагаас
4. Орон нутаг дахь газар хөдлөлт бүртгэх станцуудын ажилчид "Газар хөдлөлтийн аюулаас
урьдчилан сэргийлэх, таниулах өдөр" -ийг зохион байгуулах ажлын хүрээнд аймаг орон
нутгийн албан байгууллагуудад танилцуулга лекц унших: 10-17 цаг
Семинар хийнэ.
2017-03-15 11:31:46
2017.03.16– ны өдрийн 16 цагт “Астро парк”- ийн хурлын танхимд Б. Түвшинжаргал: “Нарны хэт ягаан цацрагийн эрчим” Ц. Нямбаяр: “Идэвхтэй хагарал дээрх георадарийн судалгааны үр дүн” сэдвээр семинар хийнэ.
Аттестатчилал 11 сарын 20-нд явагдана
2016-11-01 14:47:21
Зарлал.
2016-10-28.
Аттестатчилал 11 сарын 20-доор явагдах болсон тул эрдэм шинжилгээний бүх ажилчид материалаа бүрдүүлэн Оюун-Эрдэнэд хураалгасан байх эцсийн хугацаа 11 сарын 4. Электрон хэдбэрээр: batsaikhan@iag.ac.mn, oyun-erdene@iag.ac.mn.
Материал ирсний дагуу 11-р сарын 4, 7-ны өдрүүдэд ГХСС-ын э/ш ажилчдын эзэмшсэн арга зүй, гарсан үр дүнг хэлэлцэж ООГХ-ийн эрдмийн зөвлөлийн 11 сарын 11-ны өдрийн хуралд арга зүйг батлуулах тухай санал оруулахыг Ц.Батсайханд даалгаж байна.
ГХСС-ийн эрхлэгч М.Өлзийбат.
“Хүлээн авагчын функц, түүний хэрэглээ” сэдвээр арга зүйн Төвийн семинар хийнэ
2016-09-25 20:12:30
Маргааш 2016 оны 09 сарын 22-ны 15:00 цагт Астропаркийн хурлын зааланд э.ш.а Ц.Баасанбат “Хүлээн авагчын функц, түүний хэрэглээ” сэдвээр арга зүйн Төвийн семинар хийнэ.
Семинарын ppt-ыг хавсаргалаа. ЭНД дарж татаж авна уу!
Семинартаа идэвхтэй оролцоно уу!
Инновац хамтын ажиллагаа хөгжүүлэх
2016-08-16 11:57:49
2016 оны 4-р сарын 26 нд буюу Мягмар гаригт 15:00 цагт Астропаркийн хурлын зааланд "Инновац хамтын ажиллагаа хөгжүүлэх " сэдэвт сургалт семинар болно. Байгууллагын ажилчид идэвхитэй хамрагдана уу!!!
Астропаркийн хурлын танхимд 2016-06-16 ны пүрэв гарагийн 16
2016-05-23 09:37:23
Астропаркийн хурлын танхимд 2016-06-16 ны пүрэв гарагийн 16 цагаас төвийн нэгдсэн семинартай. Илтгэлийн нэр:
Б. Цэгмэд, Т. Онхлой, М. Өлзийбат
«Возможный электромагнитный отклик от близких землетрясений»
Г.Байгалмаа, Ч. Одонбаатар
«Газар хөдлөлийн чичирхийлэлийн тооцоо : Улаанбаатар »
Эрхүүгийн царцдасын хүрээлэнгийн судлаач А.И.Мирошниченко "Монгол орон дахь
2016-05-23 09:37:12
Эрхүүгийн царцдасын хүрээлэнгийн судлаач А.И.Мирошниченко "Монгол орон дахь геодинамикийн судалгаа", ООГХ-ийн судлаач Ц.Баасанбат "Багануурын уурхайд хийгдсэн тэсэлгээ, түүний үнэлгээ" сэдвээр 2016 оны 05 сарын 25-ны 15:00 цагт Астропаркийн хурлын зааланд семинар хийх тул идэвхтэй оролцоно уу!
Астропаркийн хурлын зааланд шинээр магистр хамгаалсан 4-н хүн илтгэл
2016-05-23 09:37:05
2016 оны 4-р дүгээр сарын 28 нд буюу 4 дэх өдөр 16 цагт Астропаркийн хурлын зааланд шинээр магистр хамгаалсан 4-н хүн илтгэл тавьна. /Тогтохбаяр, Баатархүү, Гантуяа, Батбаяр/
Та бүхэн өргөнөөр хамрагдана уу!!!
Докторантурт суралцаж буй залуу судлаачдын анхааралд
2016-05-23 08:53:10
Докторантурт суралцаж буй залуу судлаачдын анхааралд
ШУА-ийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган залуу судлаачдыг дэмжин ажиллах хүрээнд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн докторантурт суралцаж буй залуу судчлаачдад зориулж академич Ж. Тэмүүжин "Докторын судалгаа, судалгааны шинэлэг тал, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх" сэдвээр семинар-чөлөөт ярилцлага хийнэ.
Семинар-чөлөөт ярилцлага ШУА-ийн 3 давхрын хурлын танхимд 5 дугаар сарын 4-ний өдрийн 14:00-16:00 цагийн хооронд болно.
ШУА-ИЙН ФИЗИК-МАТЕМАТИК-ХИМИЙН
САЛБАРЫН БАГА ЧУУЛГАН