Үйл ажиллагааны танилцуулга
Манай орны хүүхэд, залуучуудад, одон орон, сансар судлалын талаарх мэдлэгийг дээшлүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Сансар судлал, одон орны шинжлэх ухааныг нийтэд таниулах ялангуяа хүүхэд залуучуудад танин мэдүүлэх, орчлон ертөнц, од гаригийн талаар мэдлэгийг өргөжүүлэх, шинжлэх ухаанч хүмүүжлийг олгох өндөр ач холбогдолтой.
Үүсгэн байгуулагч:
Одон Орон Геофизикийн Хүрээлэн, Монгол Улс, ЗХУ-ын баатар Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар “Сансар, Од Эрхэсийн Ордон” байгуулахаар санаачлан 2009 онд Монгол Улсын засгийн газраас тус ордонг байгуулах шийдвэр гарган Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн дэргэд “Сансар, Од Эрхэсийн Ордон”-г барьж байгуулж 2014 оны 6-р сарын 1 нд нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус Ордон нь сансар судлалын танхим, планетарийн болон хурлын танхим бүхий цогцолбор юм.
Багтаамж: 60-70хүн
Хаяг: Баянзүрх дүүрэг. 5-р хороо Ж.Лхагвасүрэнгийн гудамж-42
ШУА-ын 7-р байр Одон Орон Геофизикийн Хүрээлэн.
Ажиллах цагын хувиар:
Даваа гарагаас Бямба гараг хүртэл өдөр бүр
10:00-11:00
11:00-12:00
12:00-13:00
13:00-14:00
14:00-15:00
15:00-16:00
16:00-17:00 цагуудад үйл ажиллагаагаа явуулдаг.
Үзвэрийн үнэ: 3000 төгрөг
Захиалга авах утас: 11480292