Улаанбаатарын цагаар 2020 оны 09-р сарын 22-ны өдрийн 02 цаг 04 минут 55 секундэд ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрын зайнд магнитуд нь М=5.5-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв: өргөрөг 51.79, уртраг 103.33. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийллийн хэмжээг онолын хувьд тооцон доорх зурганд харуулсан болно.
Тус газар хөдлөлтийн талаар макро мэдээ цуглуулж баллын үнэлгээг гаргахад ард иргэд та бүхэн дараах хаягаар орж асуулга бөглөж тусална уу?
https://www.iag.mn/mn/index.php?pid=143