Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи нь Азийн Шинжлэх ухааны академиудын холбоотой хамтран "Азийн бус нутгийн хүрээлэн орчны гамшгийн эрсдэл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсад анх удаагаа 2024 оны 8 дугаар сарын 13- 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Ерөнхий зохион байгуулагч:
- Шинжлэх Ухааны Академи
- Монгол Улсын Их Сургууль
- University of Oxford
- University of Cambridge
- Онцгой Байдлын Ерөнхий Газар
- Үндэсний Геологийн Алба
Ивээн тэтгэгч байгууллагууд:
- Азийн Шинжлэх Ухааны Академиудын Холбоо
- Рио Тинто Монгол ХХК
- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
- Mount Paektu Research Centre, Birkbeck, University of London
- The Centre for Observation and Modelling of Earthquakes, Volcanoes and Tectonics (COMET)
- Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын элчин сайдын яам
- Монголын Геологичдын Холбоо
- Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо
Энэхүү хуралд гадаад дотоодын 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцсоноос, гадаадын 16 орны 37 судлаачид хүрэлцэн ирж Азийн бус нутагт тохиолддог хүрээлэн орчны гамшигт үзэгдэл, түүний учир шалтгаан, үзүүлэх хохирол нөлөөлөл, учрах эрсдэлийг бууруулах арга замын талаар илтгэл хэлэлцүүлж харилцан мэдлэг мэдээлэл, туршлага солилцлоо.
Хурал 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 13- 15- ны хооронд Улаанбаатар хотноо Монгол улсын их сургуулийн Номын сангийн байранд аман болон ханан илтгэлүүдийг хэлэлцүүлэв.
Хурлын II үе шат буюу хээрийн экспедицийг 2024 оны 08 дугаар сарын 16- 20- ны хооронд Булган аймгийн Могод сум, Архангай аймгийн Тариат сумын нутагт байрлах газар хөдлөлийн идэвхтэй хагарал, галт уул, хөрсний гулгалт, үерийн гамшгийг бууруулах маршрутын судалгааны ажлыг амжилттай хийж өндөрлөлөө.
Улс орнуудыг оролцоогоор нь авч үзвэл Англи улс-7, Америк- 1, Солонгос- 6, Турк- 2, Япон- 3, ОХУ- 4, БНХАУ- 1, БНЭУ- 2, Непал- 3, Филиппин- 3, Азербайжан- 1, Афганистан- 1, Тайван- 1, Польш- 1, Шриланк-1 байна.
Хуралд нийт 53 илтгэл хэлэлцүүлсэнээс Монгол улсаас оролцогчдын илтгэлийн тоо- 16, гадаад оролцогчдын илтгэлийн тоо- 37 хэлэлцүүлсэн байна.
Уг хуралд тавьсан зарим онцлох илтгэлүүдээс дурдвал
Онцгой байдлын генерал Ууганбаярын хэлэлцүүлсэн Турк улсад ажилласан аврах ажиллагааны туршлага, Д. Дэжидмаагийн Монгол орны гамшгийн эрсдэлийн үнэлгээ, Оксфордын их сургуулийн профессор Ричард Волкерийн Азийн бүс нутгийн газар хөдлөлтийн эрсдэл, Кембрижийн их сургуулийн профессорын хөрсний гулсалтын эрсдэл, Лейсестерийн (Leicester, UK) судлаачийн Монгол орны галт уулын орон зай цаг хугацааны тархалт зэрэг илтгэлүүдийг дурдаж болохоор байна.
Уг хурлын ивээн тэтгэгчээр Азийн Шинжлэх Ухааны Академиудын Холбоо, Рио Тинто Монгол компани, “Оюу толгой” компани, ШУТИС, Mount Paektu Research Centre, Биркбек Лондонгийн их сургууль,The Centre for Observation and Modelling of Earthquakes, Volcanoes and Tectonics (COMET), Их Британийн Улсын Элчин Сайдын Яам, Монголын Геологичдын Холбоо, Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо зэрэг төр болон хувийн хэвшлийн байгууллагууд дэмжин оролцлоо.