Энэ жилийн хүрээлэнгийн сэтгүүлийг бид Digital Object Identifier (DOI) дугаартайгаар хэвлэхээр төлөвлөж байгаа тул та бүхэн судалгааны ажлын үр дүнгээ дор дурдсан зааврын дагуу хугацаанд нь өгнө үү!
FYI: зарим нэгэн шинэчлэлийн талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.
ШУА-ИЙН ОДОН ОРОН ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЭРХЛЭН ГАРГАДАГ "GEOPHYSICS AND ASTRONOMY" СЭТГҮҮЛИЙН 2024 ОНЫ ДУГААРТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.
ISSN 2709-1538 (Print)
ISSN 2709-1546 (Online)
Геофизик ба Одон орон сэтгүүл нь геофизикийн арга зүй, аргачлал, геологи-геофизикийн судалгаа ба Одон орон ба хүрээлэн буй орчны физик судалгааны чиглэлийн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг single-blind review горимоор хянан магадалж хэвлэн нийтэлдэг мэргэжлийн сэтгүүл юм.
Энэ удаагийн дугаарт эрдэм шинжилгээний бүтээлүүдийг Монгол ба Англи хэл дээр хүлээн авах 2024 оны 10 сарын 01 өдөр болно. Өгүүллийг IMRAD (Introduction, Method, Results, and Discussion) бүтцийн дагуу (үндсэн бичвэр, зураг, хүснэгт ба ашигласан материалууд зэргийг багтаасан байх) бэлтгэсэн *.PDF ба *.DOCX өргөтгөлтэй файл хэлбэрээр geophysics_astronomy@iag.ac.mn цахим хаягаар хүлээн авна.
Хэрэв бичвэрийг *.PDF форматтайгаар илгээсэн бол эх файл (Microsoft Word ба LaTeX) -ийг бичвэрийг хэвлэх шийдвэр гарсны дараагаар APA загвараар бэлтгэсэн эшлэлийн хамт редакцын албанд илгээх шаардлагатай.
Жич: Бичвэрт
- Нэгж болон тусгай функцийн нэрийг (sin, tg, log, exp, det, tr гэх мэт) босоогоор бичнэ.
- Графикийн тайлбарыг налуугаар (11pt) баруун дээр бичнэ.
- Зургийг *JPEG форматаар, нягтаршил 300 dpi-с багагүй байхаар бэлтгэх шаардлагатай.
- Цаашид бичвэр *.DOCX эх бэлтгэх зөвлөмжийг хавсаргав.
СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛ
И-Мэйл: geophysics_astronomy@iag.ac.mn, Веб: www.iag.ac.mn
Холбоо барих: 99081266, 99997013, 80354625
ХАВСРАЛТ: ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ЗӨВЛӨМЖ
- Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл өөр газар хэвлэгдээгүй байх
- Бичиглэлийн хэлбэр
Цаасны хэмжээ А4, бичиглэл дээд талаасаа 2.0 см, доод талаасаа 2.0 см, зүүн талаасаа 2.0см, баруун талаасаа 2.0 см буюу хамгийн ихдээ нийт өндөр 25.5см, өргөн 16см-ээс хэтрэхгүй, мөр хоорондын зай 1.15 байна.
- Хэл
Өгүүллийг Монгол хэлээр MS Word программ ашиглан Times New Roman фонд, үсгийн хэмжээ 12pt, бичвэрийн хоёр талыг тэгшилсэн (Justify), хоёр баганад бичсэн байна.
- Өгүүллийн бүтэц
- Гарчиг
- Зохиогчдын нэр, байгууллага
- Товч утга буюу Хураангуй
- Түлхүүр үг
- Удиртгал буюу Оршил
- Онолын үндэс
- Судалгааны арга зүй, аргачлал, хэмжилт
- Үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлэг
- Талархал
- Эшлэл буюу ном зүй
- Товч утгын орчуулга (англи хэл дээр бичнэ)
- Бичиглэл хийхэд баримтлах зарчмууд
- Эшлэлийг MS Word-Refereces-APA style-аар (Nabighian M.N, 2005) бичнэ.
- Бутархай тоог бичихдээ цэг ашиглана.
- Томьёонд үсгийг заавал налуугаар бичнэ.
- Нэгж болон тусгай функцийн нэрийг (sin, tg, log, exp, det, tr гэх мэт) босоогоор бичнэ.
- Графикийн тайлбарыг налуугаар (11pt) баруун дээр бичнэ.
- Зургийг *JPEG форматаар, нягтаршил 300 dpi, зургийн тайлбарыг налуугаар (11pt) доор нь бичнэ.
- Бичиглэл хийх үсгийн хэв маяг:
- Өгүүллийн нэр - 14pt, Bold, Том үсгээр бичнэ.
- Зохиогч - 11pt, Bold, Томоор эхэлж жижиг үсгээр бичнэ.
- Хаяг-9pt, italic.
- Abstract (Товч утга) - 11pt, Үндсэн төв хэсгийн баруун, зүүн талаас 1.5 см зайтай, 250 үгнээс хэтрэхгүй байхаар бичнэ.
- Үндсэн хэсэг - 12pt . Хоёр багана (хоорондын зай нь 0.7 см)
- Дэд бүлгийн гарчиг - 12 pt, Bold, Томоор үсгээр эхэлж жижиг үсгээр бичнэ.
- Эшлэл буюу ном зүй - 11pt. Word-Refereces-APA style ашиглана.
- Өгүүллийг хүлээн авах
Өгүүллийн тод хэвлэсэн нэг хувийг файлын хамт авна. Зургийн файлыг тусад нь авна.
Хэвлэсэн хувь дээр зохиогчид гарын үсэг зурсан байна.