Дэлхийтэй мөргөлдөж болзошгүй бага гаригуудаас хамгийн ойрын хугацаанд ойртох тэнгэрийн биет бол Аполлон бүлгийн Дэлхий орчмын 7482 (1994 PC1) бага гариг юм. АНУ-ын Чикаго хотын 527м урттай Уиллис-тауэр –аас ойролцоогоор 2 дахин том буюу 1052 км диаметртэй энэхүү бага гариг нь 2022 оны 1-р сарын 18-ны 21:51 UTC цагаар Дэлхийгээс 0.013 одон орны нэгж буюу ойролцоогоор 1.93 сая км зайд 19.56 км/с хурдтай ойртон өнгөрнө.
Үүнийг манай орны хувьд 2022 оны 1-р сарын 19-ны 05 цаг 51 минутанд одон орны дурангаар ажиглах боломжтой.
Анх Австралийн Сайдинг - Спринг Одон орны оргилд 1994 оны 8-р сарын 9-нд одон орон судлаач Роберт Макнот(Robert McNaught) нээжээ. Нээгдсэн цагаас нь НАСА тасралтгүй ажигласаар ирсэн. Одон орончдын судалгаагаар энэхүү биет дэлхийд аюул учруулахгүйгээр ойртон өнгөрөх бөгөөд дараа нь 2105 оны 1-р сарын 18-нд 2.33 сая километрийн зайтай өнгөрнө. Энэ жилийн хувьд манай Дэлхийтэй ойрхон өнгөрөх биетүүдээс хамгийн том нь.
1 км-ээс дээш диаметртэй тэнгэрийн биет Дэлхийтэй мөргөлдөх магадлал 600 мянган жилд нэг удаа байдаг ба мөргөлдсөн тохиолдолд үүсэх тогооны диаметр 20 км- ээс их бөгөөд глобал сүйрэлд хүргэх болно. Мөн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бага гариг мөргөлдвөл 1717 мегатонны хүчин чадалтай энерги ялгарна гэжээ. Энэ нь 1961 онд болсон Дэлхийн хамгийн хүчирхэг ЗХУ-ын цөмийн бөмбөгийг турших явцад гарсан эрчим хүчнээс 30.2 дахин их эрчим хүч юм.
https://eyes.nasa.gov/apps/asteroids/#/asteroids