2021 оны 01 сарын 12-ны өдөр Хөвсгөл нуурын баруун эргийн дагуу Долоон уулын орчимд болсон газар хөдлөлийн бүс нутагт ШУА, ООГХ-гийн газар хөдлөл судлалын салбарын геологи, геофизикийн судалгааны баг 1 сарын 15-наас 21-ний хооронд ажиллав.
Долоон уулын баруун, баруун хойд талд байрлах Ходон гэдэг газарт газрын гадаргууд олон зуун (магадгүй хэдэн км) урт үргэлжилсэн цууралт эвдрэлүүд үүссэн байна (Зураг 1-3). Цууралтын өргөн голдуу 1-2 см. Заримдаа ~5 см хүрнэ (Зураг 2). Цууралтын ан цавын дагуу их хэмжээний элстэй ус олгойдон гарч ирэх үзэгдлүүд явагдсан байна. Газар хөдлөлийн үед гүний ус оргилон гарч ирэхдээ дороо байгаа элсээ авч гарч ирэх үзэгдлийг “Sand Liquifaction” гэдэг (Зураг 1).

Зураг 1. Газар хөдлөлийн үед үүссэн ан цаваар элстэй ус оргилон гарч ирсэн байна.

Зураг 2. Ринчен гэдэг айлын өвөлжөөний дэргэд ~5 см ан цав үүссэн байна.

Зураг 3. Цууралтын ан цаваар гарсан “Sand Liquefaction”
Маршрутын үед тааралдсан хамгийн том ан цав бол Долоон уулын баруун талд, нуурын эрэг дээр N51˚19ʹ37ʹʹ, E100˚15ʹ55ʹʹ газарзүйн байршилд байв (Зураг 5). Тэнд, ~1 м өргөнтэй, ~10-20 м үргэлжилсэн хагарал байна. Энэ хэсэгт хагарлын суналын азимут NNE15˚.
Зүүн-гарын хэвтээ шилжилттэй хагарлыг илэрхийлэх баруун-алхамт en-echelon ан цавууд Ходонгийн хөндийд ажиглагдсан (Зураг 4).

Зураг 4. Газар хөдлөлөөр үүссэн баруун алхамт “en-echelon” ан цавууд.

Зураг 5. Долоон уулын баруун талд нуурын эргийн дагуу үүссэн хагарал. Босоо шилжилт ~25 см.
Ринчен гэдэг айлын ард байрлах N51˚22ʹ34.9ʹʹ, E100˚18ʹ11.1ʹʹ цэг дээр зүүн гарын хэвтээ шилжилт байж болох геоморфологийн шинж тэмдэг ажиглагдсан (Зураг 6-7). Хэвтээ шилжилтийн урт ~5-10 см.

Зураг 6. Ринченгийн өвөлжөөний хойно хэмжигдсэн зүүн-гарын хэвтээ шилжилт 5-10 см.

Зураг 7. Зүүн-гарын хэвтээ шилжилт.
Хөвсгөл аймгийн Ханх болон Ренцэнлхүмб суманд нүүдлийн станц суурилуулсан байдал
Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.5 магнитуттай газар хөдлөлт 2021 оны 1 сарын 12-нд болсон тул 13-нд газар хөдлөл бүртгэх нүүдлийн станц 4 ширхэг станц суурьлуулах шаардлагатай гэж ГХССалбараас шийдвэрлэсэн тул ТТСБ-ын инженерүүд шаардагдах бэлтгэл ажлыг хийж эхэлсэн. Станцын мэдээллийн дижитайзерын өсгөлтийг 1, сэмплын хурдыг 100гц, мэдээллийг шууд авах боломжийг бүрдүүлж 4G модемтой суурилуулах, цахилгааны үл тасалдах боломжийг бүрдүүлэн суурьлуулах шаардлага тавигдсан. Өргөн зурвасын газар хөдлөл бүртгэх багаж суурьлуулсан.
Станцын координат болон төхөөрөмжий цувралын дугаарыг доорхи хүснэгтэнд оруулав.
№
|
Нэршил
|
сенсор
|
Тоон хувиргагч
|
Координат
|
өндөршил
|
Өсгөлт
|
Sample rate
|
1
|
HA01
|
Т37099
|
В389
|
51.1хххх° 99.6хххх°
|
1595
|
1
|
100
|
2
|
HA02
|
Т37276
|
D56D
|
51.5хххх° 100.4хххх°
|
1700
|
1
|
100
|
3
|
HA03
|
Т38798
|
BF02
|
51.4хххх° 100.7хххх°
|
1677
|
1
|
100
|
4
|
HA04
|
T36901
|
BF09
|
50.9хххх° 100.7хххх°
|
1685
|
1
|
100
|

Нүүдлийн станцын байрлалын зураг


Станц сурилуулж байгаа байдал
Дүгнэлт
Нуурын гадаргуу мөсөн дээр газар хөдлөлөөс болж бий болсон хүчтэй хагарал эвдрэл, бяцралт, цунами болсон шинж тэмдэг ажиглагдаагүй.
Долоон уулын баруун тал Ходоны хөндийд хэдэн зуун метр үргэлжилсэн ан цав, цууралт эвдрэлүүд байгаа боловч эдгээр нь гол хагарал биш юм. Газар хөдлөлийн хүчийг Mw 6.7 гэж тооцоход ~0.5 м шилжилттэй, ~25 км урттай гадаргуугийн хагарал үүсэх боломжтой. Иймд гол хагарлын мөрөгцөг нуурын ёроолд эсвэл маршрут хийгдээгүй нуурын баруун талын уулсаар байж болох юм.
Бүх станцын мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн сервэр дээр шууд хүлээн авч боловсруулалт хийх боломжтойгооор суурилуулав.