2019 оны 6-р сараас 12-р сарын Одон Орны сонирхолтой үзэгдэлүүд
2019-06-04 11:15:22
6-р сар
6-р сарын 7-8 Ариетидын солирын урсгалын оргил үе. Цагт 60 хүртэлх солир ажиглагдана. Энэхүү солирын урсгал нь жил бүрийн 5-р сарын 22-с 7-р сарын 2-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгалын цацрах цэг нь Хонины одны орд.
6-р сарын 10 Нарны системийн хамгийн том гариг Бархасбадь Нартай эсрэг тохиолгод байрлаж Дэлхийгээс 640,87 сая км зайд оршино. Эсрэг тохиолго гэдэг нь Нар, Дэлхий, Бархасбадь нэг шулуун дээр ирэхийг хэлнэ. Энэ нь өнгөрсөн 2018 оныхыг бодвол арай ойрхон. 2018 онд гаригуудын хоорондох зай 658,23 сая км байсан юм.
дэлгэрэнгүй
СОЛИРЫН БОРОО ба НАРНЫ ХИРТЭЛ
Персейдийн солирын бороо нь бусад солирын бороодыг бодвол илүү тод хурц ажиглагддагаараа онцлогтой. Энэ жилийн хувьд солирын борооны оргил үе нь саргүй шөнө тохиож байгаагаараа их онцлогтойгоос гадана оргил үе буюу их харагдацтай үе нь хоёр өдөр үргэлжилж байгаа юм.
Персейдийн солирын бороо нь жил бүрийн 7-р сарын 17-ноос 8-р сарын 24-д тохиодог, оргил үе 8-р сарын 12, 13-нд тохионо. Оргил үедээ цагт дунджаар 60-70 солирын гялбааг ажиглах боломжтой.
дэлгэрэнгүй
2018 оны 7-р сарын 28 ны сарны хиртэл
2018-07-25 11:30:50
Сарны хиртэл зөвхөн Сар бүтэн тэргэл болох үед л ажиглагдана. Тэгэхдээ бүтэн тэргэлшил бүхэнд хиртэл болохгүй. Сарны хиртэл хэдийд болох вэ? Гэвэл Сар эсрэг тохиолгод оршиж байхаас гадна Дэлхий Сарны замын бэлчрээс холгүй байх үед Сарны хиртэл болох боломжтой.
дэлгэрэнгүй
Одон Орон Судлалын VI олимпиадын дүнгийн жагсаалт
2018-05-03 09:17:12
2018 онд болох Астрономийн онцлох үзэгдлүүд
1-р сарын 31 – Супер цэнхэр сарны хиртэл. Шинэ онд болж буй эхний Сар хиртэл. Нар болон Сарны хооронд Дэлхий байрласнаар буюу нэг чиглэлд давхцаснаар Сарны хиртэл үүсэх нөхцөл бүрддэг. Нарнаас ирж буй гэрлийг Дэлхий халхалж, Дэлхийн сүүдэр Саран дээр тусах үзэгдэл юм.Энэ удаагийн хиртэл нь Сар Дэлхийтэй харьцангуй ойрхон тойрон эргэж байгаагаараа онцлог юм.
3-р сарын 7,8 – Гаригуудын жагсаал. 2-р сарын сүүлээр болон 3-р сарын эхэн үед үүрээр тэнгэрийн зүүн өмнө хэсэгт Санчир, Ангараг, Бархасбадъ гэсэн гаригууд харагдана. Харин 3-р сарын 7,8-нд Бархасбадъ болон Ангарагын хооронд Сар байршиж харагдах юм.
7-р сарын 15 – Сар Сугартай уулзах нь. Тухайн бүс нутагт Нар жаргах үед тэнгэрийн баруун өмнө хэсэгт хавирган Сарны хажууд Сугар гариг харагдах юм.
7-р сарын 27 – Сарны бүтэн хиртэл. Энэ жилд болж буй хоёр дахь Сарны бүтэн хиртэл юм. Сарны бүтэн хиртлийг Ойр дорнод, Төв ази, Өмнөд ази, Африкийн өмнөд ба зүүн хэсэг, Оросын европын өмнөд хэсэг, Өмнөд Уралын нутгуудад ажиглах боломжтой.
7-р сарын 27 – Ангараг гаригыг харах хамгийн тохиромжтой шөнө. Хамгийн сүүлд 2003 оны 7 сард Ангараг гариг хамгийн том, хамгийн тодоор Дэлхий дээрээс харагдсан байна. Харин энэ өдөр дээрхтэй мөн адил хамгийн тод болон томоор харагдах нь. Хэрэв энэ өдөр та Ангарагыг харж чадахгүй бол 2035 он хүртэл ингэж тодоор харахгүй байх нь.
8-р сарын 11 – Нарны хагас хиртэл. Хойд Америкийн хойд хэсэг, Европ, Гринланд, Исланд болон Азид энэ хиртэл ажиглагдана. Сар хамгийн ихдээ Нарны 37%-г халхлах юм. Сарны тэргэл Нарыг шүргэх анхны шүргэлт Улаанбаатарын цагаар 17 цаг 56 минутад болж хиртэл эхлэх бөгөөд 18 цаг 41минутад хамгийн их хэмжээндээ хүрч 19 цаг 23 минутад Сарны тэргэл Нарнаас салж дөрөвдүгээр шүргэлт болсноор хиртэл төгсөнө.
8-р сарын 12,13 – Персей одны чиг дэх солирын урсгал. Цагт 60 орчим солир өнгөрдөг наймдугаар сарын солирын урсгал юм.
12-р сарын 12 – Сүүлт одны тохиол. 46P буюу Виртанен сүүлт одыг үхрийн орд орчимд ажиглаж болох юм.
2018 оны Сарны хиртэл
2018-01-30 18:03:29
2018 онд хоёр удаа Сарны хиртэл болох бөгөөд хоёулаа бүтэн хиртэл байна.
Эхний бүтэн хиртэл нь 2018 оны 1-р сарын 31-нд 19 цаг 51 минутаас эхэлж 23 цаг 08 минутанд дуусна. Бүтэн хиртэл үргэлжлэх хугацаа 1 цаг 16 минут.
Бүтэн хиртэл ажиглагдах улсууд: Монгол, Азийн зүүн хэсэг, Австрали, Оросын азийн хэсэг, Аляск.
Хагас хиртэл ажиглагдах улсууд: Украйн, Белорусь, Төв Ази, Оросын баруун хэсэг, Баруун европын зүүн хэсэг, Африкийн баруун хэсгийн нутгуудад.
дэлгэрэнгүй
Нарны бүтэн хиртэлт
2017-12-13 15:49:54
2017 оны 8-р сарын 21-нд дэлхий нийтийн цагаар 18:26-д болсон. Бүтэн хиртэлт үргэлжлэх хугацаа нь 2 минут 24 секунд. Сарны сүүдэр Дэлхийн гадарга дээр тусах өргөний хэмжээ 115 км. Хиртэл үзэгдэх нутаг нь: Канад, Номхон далай, Хойд ба Төв Америк, Атлантын далай, Африкийн баруун хэсэг, Европын баруун хэсэг. Энэхүү үзэгдэлийг Америкийн бүх иргэд ажиглах боломжтой. Энэ нь америкчуудын хувьд сүүлийн 40 жилд анх удаа тохиож байгаа тул зарим одон орончид “Агуу Америкийн хиртэлт” хэмээн нэрлэжээ.
Харамсалтай нь энэхүү одон орны сонирхолтой үзэгдэл нь Монгол орны нутаг дэвсгэрээс ажиглагдахгүй.
Энэ Нарны бүтэн хиртэлтийг Америкийн Агаарын нислэг, сансрын орон зай судлалын үндэсний удирдах газар (НАСА) бүрэн эхээр нь телевизээр шууд дамжуулан олон нийтэд үзүүлсэн.
Солирын урсгал
2017-12-13 15:47:19
Персей орд дахь солирын урсгал нь хамгийн алдартай бөгөөд 8-р сарын 10-наас 20-ны хооронд ажиглаж болно. Түүний оргил үе нь ихэвчлэн 8-р сарын 12-ноос 14-ны хооронд байдаг. Энэ жилийн хамгийн идэвхитэй ажиглагдах үе нь 8-р сарын 13-нд 22.00 цагт. Энэ үед тэнгэрт нэг минутанд хоёр, гурван солирын уналтыг харж болно.
Энэхүү байгалийн үзэгдэл нь Дэлхийн тойрог замаар 109P/Свифт-Таттл сүүлт од дайран өнгөрөхөд үүсдэг. Эдгээр бөөмсүүд нь дэлхийн агаар мандалд 150 мянган км / цаг –аас их хурдтайгаар нэвтэрч, тэндээ шатдаг. Солирын урсгал нь Свифт-Таттлын сүүлт одны сүүлийн нэгээхэн хэсгийг өөртөө дагуулж явдаг бөгөөд энэ сүүлт од нь 135 жилд 1 удаа л манай гаригт ойртож ирдэг. Хамгийн сүүлд 1992 оны 12-р сард ойртож ирсэн. Харин Персейдын солирын урсгалын оргил үед 1 цагт 100 солир харагдах боломжтой.
Энэхүү солирын урсгалыг дэлхийн хойд хагас бөмбөрцгийн янз бүрийн цэгүүдэд авсан гэрэл зургуудыг доор үзүүлье.
Харин Орионидын солирын урсгал 10-р сарын 16-наас 27-ны хооронд болох бөгөөд хамгийн оргил үедээ цагт 20-25 солир 10-р сарын 21-нээс 22-нд харагдана.
Леонид солирын урсгал нь жил бүрийн 11-р сарын 15-наас 22-ны хооронд харагддаг бөгөөд хамгийн оргил үе нь 11-р сарын 17-18 юм. Энэ үед нэг цагт хамгийн тод гэгдэх 10 солирыг харж болно.
Геминидын солирын урсгалыг 12-р сарын 7-ноос 18-ны хооронд ажиглаж болно. Геминид солирын урсгалын цацрах цэг нь Охины ордод байрладаг бөнөөд хамгийн тод харагддаг үе нь 12-р сарын 13. Энэ үед цагт 100 хүртлэх том солир харж болно.
Эх сурвалж: https://www.imo.net/viewing-the-geminid-meteor-shower-in-2017/
Наран дээрх хүчтэй тэсрэлт
2017-09-08 00:07:15
Наран дээр 2017 оны 9-р сарын 6-нд сүүлийн 12 жилд ажиглагдаж байгаагүй хүчтэй тэсрэлт боллоо. Энэхүү тэсрэлт нь Наран дээр ажиглагдаж байгаа хоёр бүлэг толбоны нөлөөгөөр бий болов. Түүний тэсрэлтийн балл нь Х9.3 байна. Сүүлийн хорин жилийн хугацаанд хүчтэй таван тэсрэлт бүртгэгдсэн ба түүний хамгийн сүүлчийнх нь одоогоос яг 12 жилийн өмнө буюу 2005 оны 9-р сарын 7-нд Х17.0 тэсрэлтийн баллтай болж байв.
Одоогийн байдлаар тэсрэлтийн идэвхжилийн индекс нь 10.3 байна.
Энэхүү тэсрэлт нь Нарны дискийн төвтэй ойрхон болсон учир ойрын хэдэн хоногт Дэлхий болон сансар огторгуйд нөлөөлж эхлэнэ.
Бичлэг: https://www.youtube.com/watch?v=XgRFLmhSAW0
AIA (Atmospheric Imaging Assembly) сансрын телескопоор авсан Нарны тэсрэлтийн зураг.
Тэсрэлтийн идэвхжилийн индекс
Нарны тэсрэлтийн идэвхжилийн график
|
Идэвхт муж
|
Эхлэсэн хугацаа
|
Оргил үе
|
Дууссан хугацаа
|
Тэсрэлтийн балл M1.4
|
2673
|
22:21:00
|
22:30:00
|
22:35:00
|
Тэсрэлтийн балл M2.5
|
2673
|
18:51:00
|
18:56:00
|
19:03:00
|
Тэсрэлтийн балл X9.3
|
2673
|
14:53:00
|
15:02:00
|
15:10:00
|
Тэсрэлтийн балл X2.2
|
2673
|
11:57:00
|
12:10:00
|
12:17:00
|
Тэсрэлтийн балл C2.7
|
2673
|
10:29:00
|
10:34:00
|
10:48:00
|
Тэсрэлтийн балл C1.6
|
2673
|
09:17:00
|
09:22:00
|
09:29:00
|
Super Moon
2016-11-09 17:11:55
Super moon
2016 оны 11-р сарын 14-д сар урд урьдынхаасаа илүү том, тод харагдана. Учир нь сар дэлхийг тойрохдоо зууван замаар (дунджаар Perigee=363,300 км, Apogee=405,500 км) тойрдог. Сар дэлхийд хамгийн ойр (perigee) цэгт ойр тохиох тэргэл сарыг Super moon буюу хамгийн том тэргэл сар гэнэ. Энэ удаагийн Super moon бол Дэлхийгээс Сар 356,509 км зайд тохиож 14 хувиар том 30 хувиар тод гэрэлтэлттэй харагдах юм. Ийм тохиолдол 1948 онд тохиож байсан бол одоо 2034 онд дахин тохиох юм. Уг үзэгдлийн оргил үе нь Улаанбаатарын цагаар19 цаг 23 минутаас эхэлнэ 2 цагийн турш ажиглагдана.
Хамгийн том тэргэл сарууд
20-р зуун (1901-ээс 2000):
1912. 1-р сар. 4: 356,375 km
1930. 1-сар. 15: 356,397 km
1948. 1-р сар. 26: 356,461 km
21-р зуун (2001-ээс 2100):
2034. 11-р сар. 25: 356,445 km
2052. 12-р сар. 6: 356,421 km
2070. 12-р сар. 17: 356,442 km
2088. 12-р сар. 28: 356,499 km
2098. 1-р сар. 17: 356,435 km
http://earthsky.org/tonight/closest-supermoon-since-1948
Сарны хиртэл болно
2016-09-13 17:13:59
1-р зураг. Сарны хиртэлт болох нөхцөл
2016 оны 9-р сарын 16-17-нд шилжих шөнө сарны хиртэлт болно.
Дэлхий дээр Нарны гэрэл тусахад эсрэг талд нь дэлхийн бүтэн (Umbra) болон хагас (Penumbra) сүүдэр үүсдэг. Сар Дэлхийг тойрохдоо дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сарны хиртэлт гэнэ. Сарны бүтэн хиртэлт болохын өмнө давхар сүүдрийн хиртэлт болдог, зарим үед давхар сүүдрийн хиртэлтийн дараа бүтэн хиртэлт болохгүй байх тохиолдол ч байдаг. Сарны хиртэлтийг сар жаргаагүй дэлхийн шөнө болж байгаа талаас ажиглах боломжтой.
Нар, сарны хиртэлтийг Нар, Сар, Дэлхийн байрлал давтагдах шинжээр нь цуврал болгон ангилдаг. Тухайн цувралын хиртэлт давтагдах хугацааг Сарос гэдэг. Энэ нь 18 жил 11.3 хоног байна. Үзэгдэх зурвас нь дараагийн сарос бүхэнд дэлхийн гадаргаар баруунаас зүүн тийш 120°-аар шилжих бөгөөд ойролцоогоор гурван саросын хугацаа өнгөрөхөд тодорхой нутгуудад дахин хиртэлт нь ажиглагдана.
Ойролцоогоор 18 жил 11.3 хоногийн давтамжтай саросын цуврал нь 1200-1500-н жил үргэлжлэх бөгөөд 70 буюу түүнээс дээш хиртэлтийг агуулсан байдаг. 2016 оны 9-р сарын 17-нд (Улаанбаатарын цагаар) болох Сарны хиртэлт нь Саросын 147 дугаартай цуврал бөгөөд 1244.08 жил үргэлжлэх хугацаандаа 71 хиртэлт болохоос 9 дахь хиртэлт нь тохиож байна.
Саросын 147-р цувралын сарны хиртэлүүд
|
Хиртэлтийн төрөл
|
Тэмдэглэгээ
|
Тоо
|
хувиар
|
Нийт хиртэлт
|
-
|
70
|
100.0%
|
Хагас сүүдрийн хиртэлт
|
N
|
16
|
22.9%
|
Хагас хэртэлт
|
P
|
42
|
60.0%
|
Бүтэн хиртэлт
|
T
|
12
|
17.1%
|
http://eclipse.gsfc.nasa.gov/LEsaros/LEsaros142.html
Энэ удаагийн сарны хиртэлт давхар сүүдрийн хиртэлт болно. Ази, Европ, Африк тивүүд болон Австрали тивийн зарим хэсгээр ажиглагдана. 2016 оны 9-р сарын 17-нд Улаанбаатарын цагаар 1 цаг 54 минутанд эхэлж 5 цаг 54 минутанд дуусна, оргил үе нь 3 цаг 54 минутанд тохионо.
Нэмэлт мэдээлэл авах хаягууд:
https://www.timeanddate.com/eclipse/lunar/2016-september-16
http://eclipse.gsfc.nasa.gov/LEplot/LEplot2001/LE2016Sep16N.pdf
2-р зураг. Хагас сүүдрээр дайран өнгөрөх сарны зам.
2016 оны 9-р сарын 1-нд нарны цагирга хиртэл болно
2016-08-30 16:54:08
Нарны хиртэл нь жилд 2 удаа зайлшгүй болдог, 5 удаа болох тохиолдол байдаг ч тухайн орон нутагтаа ховор үзэгдэл юм. Монголд хамгийн сүүлд 2008 оны 8-р сарын 1-нд тохиосон бол дараагийнх нь 2063 онд тохиох юм. Энэ удаагийн хиртэл өмнөд Афракийн Габон, Конго, Танзан, Мадагаскар зэрэг улсуудаас ажиглагдах юм.
5-р сарын 9-д Буд гариг Нарны дүгрэгийг дайран өнгөрөх маш ховор үзэгдэл болно
2016-05-23 08:44:10
5-р сарын 9-д Буд гариг Нарны дүгрэгийг дайран өнгөрөх маш ховор үзэгдэл болно.
Буд гариг Нар, Дэлхийн хоорондуур шилжин өнгөрөх юм. Энэ үзэгдлийг дурангаар зориулалтын нарны гэрлийн шүүлтүүр (solar filter) ашиглан ажиглах боломжтой. Нарны дүгрэг дээр жижиг дуграг хар цэг байдалтай харагдана. Өмнө 2006 онд ажиглагдаж байсан, хэдэн жилд нэг удаа ажиглагддаг маш ховор үзэгдэл, дараагийн давхцал 2019 онд ажиглагдах юм.
Энэ удаагийн үзэгдэл Улаанбаатарын цагаар 20цаг 12 минутанд хэлэж 3цаг 12 минут үргэлжлэнэ.
дэлгэрэнгүй
2016 оны 3-р сарын 23-ны сарны хагас хиртэл
2016-05-23 08:43:58
Жилд хоёр удаа нар, сарны хиртэл болох тохиол бүрддэг. 2016 оны хувьд нарны хиртэл 3-р сарын 9, 9-р сарын 1 мөн сарны хиртэл 3-р сарын 23, 9-р сарын 16-ны өдрүүдэд болно. 3-р сарын 9-ны нарны бүтэн хиртэл нь Индонез болон Номхон далайн зарим хэсгээр ажиглагдсан. 3-р сарын 23-д тохиох сарны хагас хиртэл нь Ази, Америк, Австрали тивийн улс орнууд мөн Оросын холбооны улсын зарим нутгаар ажиглагдах юм. Улаанбаатарын цагаар 17:39:31-ээс 21:54:53-н цагийн хооронд 4 цаг 15 минут үргэлжилнэ. Оргил үе нь 19:47:14-н цагт тохиож байна. Улаанбаатарт 19-н цагийн орчимоос ажиглагдаж эхэлнэ. Энэ удаагийн хиртлийн онцлог нь сар зөвхөн дэлхийн давхар сүүдэрт 69-н хувиар халхалагдана.
дэлгэрэнгүй
Өндөр жил
2016-05-23 08:43:45
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс амьдрал ахуйдаа цаг тоолол зохиож хэрэглэж ирсний нэг нь календарь юм. Нар-Дэлхийн системд тулгуурласан Юлийн календарь, Григорийн календарь байдаг. Сар, Дэлхийн хөдөлгөөний системд тулгуурласан Сарны календарь, Сар-Нарны календарь гэх мэт олон янзын календарь хэрэглэж ирсэн байдаг. Орчин үед ихэнх улс гүрнүүд Григорийн календарийг баримталж байна.
дэлгэрэнгүй