Сарны хиртэл болно
2016-09-13 17:13:59
1-р зураг. Сарны хиртэлт болох нөхцөл
2016 оны 9-р сарын 16-17-нд шилжих шөнө сарны хиртэлт болно.
Дэлхий дээр Нарны гэрэл тусахад эсрэг талд нь дэлхийн бүтэн (Umbra) болон хагас (Penumbra) сүүдэр үүсдэг. Сар Дэлхийг тойрохдоо дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сарны хиртэлт гэнэ. Сарны бүтэн хиртэлт болохын өмнө давхар сүүдрийн хиртэлт болдог, зарим үед давхар сүүдрийн хиртэлтийн дараа бүтэн хиртэлт болохгүй байх тохиолдол ч байдаг. Сарны хиртэлтийг сар жаргаагүй дэлхийн шөнө болж байгаа талаас ажиглах боломжтой.
Нар, сарны хиртэлтийг Нар, Сар, Дэлхийн байрлал давтагдах шинжээр нь цуврал болгон ангилдаг. Тухайн цувралын хиртэлт давтагдах хугацааг Сарос гэдэг. Энэ нь 18 жил 11.3 хоног байна. Үзэгдэх зурвас нь дараагийн сарос бүхэнд дэлхийн гадаргаар баруунаас зүүн тийш 120°-аар шилжих бөгөөд ойролцоогоор гурван саросын хугацаа өнгөрөхөд тодорхой нутгуудад дахин хиртэлт нь ажиглагдана.
Ойролцоогоор 18 жил 11.3 хоногийн давтамжтай саросын цуврал нь 1200-1500-н жил үргэлжлэх бөгөөд 70 буюу түүнээс дээш хиртэлтийг агуулсан байдаг. 2016 оны 9-р сарын 17-нд (Улаанбаатарын цагаар) болох Сарны хиртэлт нь Саросын 147 дугаартай цуврал бөгөөд 1244.08 жил үргэлжлэх хугацаандаа 71 хиртэлт болохоос 9 дахь хиртэлт нь тохиож байна.
|
Саросын 147-р цувралын сарны хиртэлүүд
|
|
Хиртэлтийн төрөл
|
Тэмдэглэгээ
|
Тоо
|
хувиар
|
|
Нийт хиртэлт
|
-
|
70
|
100.0%
|
|
Хагас сүүдрийн хиртэлт
|
N
|
16
|
22.9%
|
|
Хагас хэртэлт
|
P
|
42
|
60.0%
|
|
Бүтэн хиртэлт
|
T
|
12
|
17.1%
|
http://eclipse.gsfc.nasa.gov/LEsaros/LEsaros142.html
Энэ удаагийн сарны хиртэлт давхар сүүдрийн хиртэлт болно. Ази, Европ, Африк тивүүд болон Австрали тивийн зарим хэсгээр ажиглагдана. 2016 оны 9-р сарын 17-нд Улаанбаатарын цагаар 1 цаг 54 минутанд эхэлж 5 цаг 54 минутанд дуусна, оргил үе нь 3 цаг 54 минутанд тохионо.
Нэмэлт мэдээлэл авах хаягууд:
https://www.timeanddate.com/eclipse/lunar/2016-september-16
http://eclipse.gsfc.nasa.gov/LEplot/LEplot2001/LE2016Sep16N.pdf

2-р зураг. Хагас сүүдрээр дайран өнгөрөх сарны зам.
2016 оны 9-р сарын 1-нд нарны цагирга хиртэл болно
2016-08-30 16:54:08

Нарны хиртэл нь жилд 2 удаа зайлшгүй болдог, 5 удаа болох тохиолдол байдаг ч тухайн орон нутагтаа ховор үзэгдэл юм. Монголд хамгийн сүүлд 2008 оны 8-р сарын 1-нд тохиосон бол дараагийнх нь 2063 онд тохиох юм. Энэ удаагийн хиртэл өмнөд Афракийн Габон, Конго, Танзан, Мадагаскар зэрэг улсуудаас ажиглагдах юм.

