“ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2018-01-16 16:03:30
ШУА – ийн Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ) болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, эрдэм шинжилгээний хамтарсан уулзалт, семинарыг зохион байгуулах, СБА болон судалгааны багаж тоног төхөөрөмж, хүрээлэн төвүүдийн лабораториудтай танилцах, ажлын туршлага солилцох, залуу эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү шинжлэх ухааны өдөрлөгийг 2018 оны 1 дүгээр сарын 12-13 өдрүүдэд зохион байгууллаа.
дэлгэрэнгүй
Монгол улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ....
2017-11-27 17:56:53
Монгол улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан тус Хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, эрдэмтэн нарийн бичгийн дарга Ч.Одонбаатар, орон нутаг дахь салбарууд хариуцсан дарга Ч.Баярсайхан нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, эрдэм шинжилгээний ажилтан Ц.Нямбаяр, Д.Мөнгөнсүрэн, Ц.Баасанбат нар ШУА-ийн “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдав.
дэлгэрэнгүй
Анхны хиймэл дагуул сансарт хөөргөсний 60 жилийн ойн баярын мэнд хүргэе
2017-10-04 13:35:40
1957 оны 10-р сарын 4-ний өдөр хүн төрлөхтөний түүхэнд алтан үсгээр тэмдэглэх өнө эртний хүсэл мөрөөдлийн жигүүр болох анхны хиймэл дагуул «Спутник-1»-ийг ЗХУ-ын эрдэмтэд зохион бүтээж сансарт хөөргөв. Зураг.1
Энэхүү баярт мөчийг тохиолдуулан Оросын их эрдэмтэн зохион бүтээгч С.П.Королев «Энэхүү үйл явдал бол бага зүйл, Дэлхийн сансрын хиймэл дагуулын нислэгийн анхны том ажлын зөвхөн эхлэл, хүн төрлөхтөний аугаа их мөрөөдлийн биелэлийн дуудлага» хэмээн хэлж байжээ.
Зураг.1 Дэлхийн анхны хийнэл дагуул Спутник 1
Түүний жин 83.6 кг, голч нь 58 см байсан ба нарны гэрлийг ойлгох, их халалтаас хамгаалах зорилгоор хөнгөн цагааны хайлшаар их биеийн гадаргууг хучсан байна. 2-3 долоо хоног ашиглахад хүрэлцэхүйц тэжээлийн эх үүсгүүрт мөнгөний хүчлийн цахилгаан цэнэг бүхий зайгаар тоноглосон юм.
«Спутник-1»-ийн гадаргуунд 2.9 м-ийн урттай дөрвөн жадан aнтенна хийж өгснөөр сансарт эргэлдэх хөдөлгөөнийг багасгах, эх дэлхийд дамжуулах мэдээллийг сайжруулах зорилготой байсан бол бүхээгийн дотор талд доторхи даралт, халуун, хүйтнийг тохируулж тогтмол барих мэдрэмж бүхий сэнс, мэдээллийг тогтмол дамжуулж байх үүрэг бүхий хоёр дамжуулагч тавьж ажиллуулж, бас энэхүү үйл ажиллагаагаар дамжуулагчдын чанар чадварыг туршсан байна. Анхны тойрог замын энэхүү хиймэл дагуул дэлхийгээс 947 км-ийн зайтай нисч, сансарт 92 хоног ажиллан агаар мандлын хамгийн нягт хэсэгт орж, хэт халалтаас шатаж үгүй болсон билээ.
Энэхүү анхны хиймэл дагуул сансарт хөөргөсний 60 жилийн ойд зориулсан өдөрлөгийн арга хэмжээг ШУА- Одон орон, геофизикийн хүрээлэн, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК), Монгол Улсын Их Сургууль (МУИС) болон “Монголсат нэтворкс” ХХК хамтран Фото зургын үзэсгэлэн мөн Эрдэм шинжилгээний бага хурал зохиогдоно. Уг өдөрлөгийн зорилго нь сансар судлал, сансрын технологи чиглэлээр оюутан сурагчдын ололт амжилтыг идэвхжүүлэхэд оршиж байгаа.
“Анхны хиймэл дагуул сансарт хөөргөсний 60 жилийн ойд зориулсан өдөрлөг”- ийн үндсэн үйл ажиллагаа 2017 оны 10-р сарын 04-ны өдөр ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астропаркын хурлын танхимд 16 цагаас эхлэнэ.
Мексик хотын ойролцоо газар хөдлөлт болж 100 гаран хүн нас барлаа
2017-09-20 22:13:38
2017 оны 9 сарын 19-нд Улаанбаатарын цагаар (18:14:33 UTC) цагаар өргөгргийн 18.53N уртрагийн 98.49W-д Мексик хотоос 120 км Raboso 7 магнитудтай газар хөдлөлт болжээ. Одоогийн байдлаар 100 гаран хүн нас барж 27 гаруй барилга байшин нурсан гэсэн мэдээлэл байна.
Mexico улсын Pijijiapan хотод хүчтэй газар хөдлөлт болж 5 хүн нас барлаа
2017-09-08 16:51:50
2017 оны 09 сарын 08 нд Улаанбаатарын цагаар 12:49:14(UTC цагаар 04:49:14) цагт өргөргийн 15.09, уртрагийн 93.78 д Mexico улсын Pijijiapan хотоос баруун урд зүгт 87км зайд магнитуд нь 8.0 той газар хөдлөлт болсон ба магнитуд нь 4.3-5.7 той давталт хөдлөлүүд болсоор байна. Одоогийн байдлаар 5 хүн нас барсан гэсэн мэдээ байна.
Ойн баярын хурал, хүндэтгэлийн зоог барих арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна
Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн 60 жилийн ойн арга хэмжээ Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд 20-ны 09:00 цагт, Хүндэтгэлийн зоог тус зочид буудлын Өргөө рестранд 20-ны 19:00 цагт болно.
Хариуцлагатай жижүүр болон ээлжийн жижүүртэй ажилчидаас бусад БҮХ АЖИЛЧИДЫГ арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
“ШУА-ИЙН МЭДЭЭ СЭТГҮҮЛ”-Д ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2017-06-21 17:00:38
Proceedings of the Mongolian Academy of Sciences (Шинжлэх Ухааны Академийн Мэдээ) сэтгүүл нь хэвлэмэл болон Онлайн хэлбэрээр жилд 4 удаа хэвлэгддэг, улирал тутмын мэргэжлийн хяналт хийгддэг сэтгүүл юм. Энэхүү сэтгүүл нь Олон Улсын Шинжлэх Ухааны Зөвлөлийн INASP төслөөр дэмжигддэг тул Таны өгүүлэл шууд DOI (Digital object identifier) дугаар авч Google.Scholar хайлтын системд бүртгэгдэж, олон улсын түвшинд бусад орны судлаачид үнэгүйгээр ашиглан, таны бүтээлээс ишлэл авах тоог эрс нэмэгдүүлэх давуу талтай юм. Сэтгүүлийн олон улсын бүртгэлийн дугаар ISSN 2312-2994, хэвлэмэл ISSN 2310-4716 болно.
“Шинжлэх Ухааны Академийн Мэдээ сэтгүүл”-ийн 2017 оны III улирлын дугаарт (Монгол, Англи) эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэхийг урьж байна. Өгүүлэлийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн байх бөгөөд өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй, бусад сэтгүүлд хэвлэхээр хэвлэлтэд хүлээн аваагүй, хөндлөнгийн хяналт хийх хугацаанд өөр сэтгүүлд илгээхгүй болон хамтран зохиогчоор орсон бүх зохиогчоос уг өгүүллийг хэвлүүлэхээр зөвшилцсөн зөвшөөрөлтэй байх шаардлагатай юм.
“Шинжлэх ухааны Академийн Мэдээ сэтгүүл”-д бичсэн өгүүллийг уг сэтгүүлийн өгүүлэл нийтлүүлэх зааврыг ягштал мөрдөж бичсэн байх шаардлагатай бөгөөд өгүүлэл нийтлүүлэх зааврыг биелүүлээгүй өгүүллийг хяналт хийхгүйгээр эзэнд нь буцаахыг анхаарна уу!
Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах хугацаа энэ оны 7 дугаар сарын 31-ний дотор багтаан ирүүлнэ. Эрдэм шинжилгээний өгүүллийг цахим шуудангаар denkhamgalan4@gmail.com хаягаар хүлээн авна. Сэтгүүлд тавих шаардлагын талаарх Та бүхний саналыг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгахыг хичээн ажиллах болно.
Холбоо барих утас: (976-51)265001, Факс: 976-51-262247
Үүрэн утас: (976) 9907-0950;
“Шинжлэх Ухааны Академийн Мэдээ сэтгүүл”-ийн Редакцийн зөвлөл
Ерөнхий сайд А.Амарын гудамж-1
Улаанбаатар 14200, Монгол улс,
Индекс 14023; ISSN 2310-4716;
Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2017-05-08 16:17:35
ШУА-н ОДОН ОРОН, ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭН болон УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ -н эрдэм шинжилгээ-сургалт, инновац-бизнесийн чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурлаа.
Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсанд баяр хүргэе
2017-04-21 13:58:53
Соронзон шуурга дэлхийн гадарга дээр ажиглагдах магадлалтай
2017-03-27 17:38:50
2017 оны 3-р сарын 27-д Нарны титмийн нүхнээс үүдэлтэй 27 хоногийн давтамж бүхий өндөр хурдтай рекуррент урсгалын нөлөөгөөр G1 (сул), 28, 29-нд G2 (дунд) төвшиний соронзон шуурга дэлхийн гадарга дээр ажиглагдах магадлал байна. G2 шуурганы нөлөөгөөр гаригийн соронзон идэвхжил Kp = 7 хүрнэ. НАСА-гийн урьдчилсан мэдээнээс харахад, туйлын туяа АНУ-ын хойд муж, Байгал нуурын хойгуур, Европын нутгаар газар зуйн 58о –аас хойш ажигладах боломжтой.
Соронзон шуурганы мэдээ
2017-03-21 12:06:28
2017 оны 3-р сарын 23-д Нарны титмийн нүхнээс үүдэлтэй 27 хоногийн давтамж бүхий өндөр хурдтай рекуррент урсгалын нөлөөгөөр G1 (сул) түвшиний соронзон шуурга дэлхийн гадарга дээр ажиглагдах магадлал байна.
Соронзон шуурганы үйлчлэл дэлхийн туйл орчмоор мэдрэгдэх бөгөөд туйлын туяа хойд туйлд харагдах боломжтой. Эрчим хүчний системд бараг нөлөөлөхгүй, хиймэл дагуулуудын үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө маш сул.
МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 36 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ БОЛНО
2017-03-20 20:05:39
Ерөнхий мэдээлэл:
2017 оны 3 сарын 22-ны өдөр Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ой тохиож байна., Монгол улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын иргэн сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол улс, ЗХУ-ын хошой баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн.
Тэд сансарт нийт найман өдрийн турш байж дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болсон. Энэхүү 36 дахь жилийн ойн түүхэн үйл явдлыг тэмдэглэхээр ШУА- Одон орон, геофизикийн хүрээлэн, Шинжлэх Ухаан ,Технологийн Их Сургуулын Механик Тээврийн Сургууль болон Хүүхдийн Урлан Бүтээх Төвтэй хамтран оюутнууд болон сурагчдын дунд “Танин мэдэхүйн богино илтгэлүүд” семинар, ШУТИС-МехТС, ХУБТөвийн оюутан сурагчдын бэлтгэсэн нисэх онгоц, сансрын хөлгийн загварууд, хийж бүтээсэн бүтээлүүдийн үзэсгэлэн мөн Сансар судлалын холбогдолтой сонин өвөрмөц цуглуулагч нарын бяцхан үзэсгэлэн, Пуужин нисэх хэрэгслийн агаарын үзүүлбэр тоглолт хэлбэрээр зохион явуулж буй Зохион бүтээгч хүүхэд залуучуудын өдөрлөг юм. Уг өдөрлөгийн зорилго нь Зохион бүтээгч хүүхэд залуучуудыг дэмжин ажиллах, сансар судлал, нисэх сансрын технолог чиглэлээр оюутан сурагчдын ололт амжилтыг идэвхжүүлэхэд оршиж байгаа.
“Аз Жаргалтай Хотын-Залуу Зохион Бүтээгч Хүүхдүүд” өдөрлөгийн үндсэн үйл ажиллагаа 2017 оны 3 сарын 22-ны өдөр Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн дэргэдэх Сансар Од Эрхсийн ордонд 11:00 цагаас эхэлнэ.
Зохион байгуулагч байгууллага: ОДОН ОРОН, ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭН
Хамтран оролцогч байгууллагууд:
ШУТИС-MехТСургууль,
Хүүхдийн урлан бүтээх төв,
Монголын Гадаадтай найрамдал соёлоор харилцах нийгэмлэг,
Аэронаутикийн Монголын Холбоо.
ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛУУД ТОМИЛОГДЛОО
ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалт БСШУ-ны Сайдын 2015 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн /байгууллагын/ захирлын ажлын байрны тодорхойлолтод тавигдах нийтлэг шаардлага”, “ШУА-ийн харьяа байгууллагуудын захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ын дагуу явагдаж, өчигдөр /2017.02.20/ захирлуудаа томиллоо.
Философийн хүрээлэнгийн захирлаар доктор (Sc.D) Ш.Ариунаа, Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар доктор, профессор Г.Билгүүдэй, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирлаар доктор Д.Баттогтох, Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирлаар доктор Л.Жаргалсайхан нар шинээр сонгогдож үүрэгт ажилдаа орлоо. Харин Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирлаар доктор (Sc.D) Ж.Баясах, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн захирлаар доктор (Sc.D) Я.Адъяа, Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирлаар доктор Х.Цогтбаатар, Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар доктор С.Чулуун, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлаар доктор С.Дэмбэрэл нар улиран сонгогдов. Физик, технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалт өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулагдаж, доктор П.Алтанцог томилогдон ажиллаж байна.
Геофизикийн мэргэжил сурталчлах өдөрлөг боллоо
Жил бүр уламжлал болон зохиогддог “Геофизикийн мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг 12 дахь жилдээ МУИС-ийн ШУС-ийн Геологи, Геофизикийн тэнхим, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар, Монголын Геофизикчдийн Холбоо болон ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн хамтран 2016 оны 12 сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь геофизик мэргэжлийг бусдад таниулж зөв ойлголт өгөх, мөн геофизик мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг мэргэжлийн компани, байгууллагуудтай холбож ажлын байранд зуучлах болно. Өдөрлөгийн хүрээнд уламжлалт спортын арга хэмжээг сагсан бөмбөг, холимог волейбол, дартс, ширээний теннис, шатар гэсэн 5 төрлөөр явуулж МУИС болон ШУТИС-ийн багш ажилчид, оюутнууд болон мэргэжлийн компани, байгууллагууд идэвхтэй оролцлоо. Мөн “Геофизикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.
Энэ жил зохиогдсон өдөрлөгийн нэг онцлог нь ЕБС-ийн сурагчдад зориулж “Геофизикчийн нэг өдөр” – геофизик мэргэжлийг сурталчлах өдөрлөгийг анх удаа ШУТИС дээр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна.
Геофизикчийн нэг өдөр
Спортын арга хэмжээ
Эрдэм шинжилгээний хурал
Аттестатчилалын шинэчилсэн журамтай танилцана уу!
2016-11-02 17:54:40
Сайн байна уу?
Аттестатчилал 11 сарын 20-доор явагдах болсон тул эрдэм шинжилгээний бүх ажилчид материалаа бүрдүүлэн хураалгасан байх эцсийн хугацаа 11 сарын 4. Үүнтэй холбогдуулан аттестатчилалын шинэчилсэн журамтай ЭНД дарж танилцана уу!