Сар шинийн мэндчилгээ
2023-02-20 04:44:14
Шинэ жилийн мэнд хүргэе
2022-12-28 05:29:32
Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд дэвшүүлье
2022-09-29 05:16:07
Наран дээрх гялбаан тэсрэлт
2022-05-12 06:58:08
2022 оны 5-р сарын 10-нд Наран дээр Улаанбаатарын цагаар 21 цаг 55 минутанд Х1.5 баллын хүчтэй тэсрэлт болсон. Тэсрэлтийн үргэлжлэсэн хугацаа нь 9 минут. Тэсрэлтийн хүчийг рентген цацрагийн хэмжээгээр нь сул(C), дунд(M), хүчтэй(X) гэж ангилдаг. Нарны агаар мандалд болох энэхүү гэнэтийн хүчит байнгын бус үзэгдлийг Наран дээрх гялбаан тэсрэлт гэнэ. Энэ нь Нарны идэвхжлийн хамгийн хүчтэй илрэл бөгөөд тэсрэлтийн энерги нь 1032 эрг хүрнэ. Өөрөөр хэлбэл Дэлхий дээрх бүх нефть, нүүрсийг шатаахад гарах дулаанаас ойролцоогоор 100 дахин их юм. Харин дунд зэргийн тэсрэлтээс ялгарах энерги нь хүн төрөлхтөний хэдэн сая жил хэрэглэх энергийг хангана гэсэн тооцоо байдаг. Өнгөрсөн 4-р сарын 17,20,30 -нд Х1.1 ба Х2.2 балын хүчтэй тэсрэлтүүд хэд хэд болж байсан.
Наран дээрх хүчтэй гялбаан тэсрэлт болсон 13006 мужийн зураг.
Эх сурвалж: https://solarmonitor.org/
Нарны агаар мандал нь хэд хэдэн үе давхаргатай. Бидний нүдэнд харагдаж байдаг давхаргыг гэрэлт мандал гэх бөгөөд түүн дээр толбо, бижирмэг, бамбар зэрэг үзэгдлүүд үүсэж, мөхөж байдаг. Энэ давхаргын дээр өнгөт мандал, титэм орших бөгөөд тэсрэлт, дөл, титмийн масс шидэгдэл, гэрэлт сор, титмийн нүх зэрэг хамгийн идэвхтэй үзэгдлүүд ажиглагдана. Нарны тэсрэлтээс шидэгдэх масс, титмийн нүхнээс гарах нарны салхи зэрэг эгэл бөөмсийн урсгал нь сансрын цаг агаарыг тодорхойлж байдаг. Нарны тэсрэлт, титмийн масс шидэгдэлтээс үүссэн хүчтэй соронзон шуурганы улмаас хамгийн сүүлд 1989 оны 3-р сарын 13-нд Канадын Квебек мужийн цахилгаан хангамжийн системийг гэмтээснээс эрчим хүч тасалдаж бүрэн зогсолт хийсэн байна. Мөн Японы холбооны хиймэл дагуулын удирдлагын систем нь хэсэгчилэн гэмтсэн бас Америкийн сансрын хиймэл дагуул тойрог замаасаа 5 км-ээр хазайсан зэрэг сөрөг үр дагаварууд гарч байсан юм.
Нарны идэвхтэй үзэгдлүүдийн судалгааны явцад хамгийн хүчтэй тэсрэлт нь 2003 оны 11-р сарын 4-нд болсон. Энэ тэсрэлтийн хүчийг шууд хэмжих боломжгүй байсан бөгөөд тойрог замын дурангуудын мэдрэгчүүд эрчмийг нь тэсвэрлэж чадахгүй бүтэн 11 минутын турш хяналтаас гарсан. Хожим нь шууд бус өгөгдлөөр түүнийг Х28 баллын тэсрэлт гэж ангилсан боловч олон эрдэмтэд Х40 ангилалын тэсрэлт аль эсвэл үүнээс ч илүү хүчтэй байж болох тухай мэдэгдсэн байдаг. Хэрвээ энэхүү тэсрэлт Дэлхий рүү чиглэсэн байсан бол асар их хор нөлөө учруулах нь маргаангүй.
ШУА-ийн Удирдах ажилтны зөвлөгөөн болж өндөрлөлөө.
2022-05-09 12:43:30
Шинжлэх ухааны академийн удирдах ажилтны зөвлөгөөн 2022 оны 5 сарын 6 өдөр болж өндөрлөлөө.
Тус зөвлөгөөнд БШУЯ, ШУА-ын харьяа 16 хүрээлэн, Технологийн сангийн удирдах албаныхан, ШУТС болон бусад хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 150 хүн оролцсон бөгөөд Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал С. Дэмбэрэл, Эрдэмтэн нарын бичгийн дарга Ч. Одонбаатар, салбарын дарга М. Өлзийбат, лабораторийн эрхлэгч Ц.Батсайхан, Ж. Баяраа, М. Дэмбэрэлдулам, Ч. Баярсайхан, Г. Баянжаргал нарын бүрэлдэхүүнтэй оролцов. Хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажилчдын бүтээлч байдал, идэвх санаачилгыг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэлээс хамааруулан цалингийн системийн шинэчлэлийн талаар илтгэл хэлэлцсэн.
Хэлэлцүүлсэн илтгэлүүдэд:
- Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын санхүүжилт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх механизм /Шинжлэх ухаан, технологийн сан захирал Д. Одгэрэл/
- Гүйцэтгэлд суурилсан төсөвлөлт /Батсүх/
- Нийгмийн даатгалын тухай ойлголт, хууль тогтоомжид орсон өөрчлөлт /НДЕГ-ын БХСГ-ын мэргэжилтэн М, Бямбадулам/
- Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал /ХНХЯ Маяа/
- ШУА-д салбарын, салбар дундын, салбар дамнасан судалгааг хөгжүүлэх чиглэл ба боломж /ШУ Газарзүй геоэкологийн хүрээлэн PhD Б. Баяртунгалаг/
- Урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтэд шинжлэх ухааны байгууллагын оролцоо: асуудал шийдэл /ШУ Философийн хүрээлэнгийн захирал PhD Б. Пүрэвсүрэн/
- Судалгааны хөгжүүлэлтийн үйл ажиллагаа, хэрэгжилт, тулгамдсан асуудал /ШУА-ийн Эрдэм шинжилгээний хэлтэс, ахлах мэргэжилтэн PhD Ц. Болортамир/
- ШУА-н дундын лабораториуд ба магадлан итгэмжлэл хийлгэх хэрэгцээ шаардлага, туршлага /ШУА, ХХТХ-ийн захирал PhD Л. Жаргалсайхан/
- Монголын Шинжлэх ухааны менежментийн мэдээллийн систем (ММС)-ийн техникийн ерөнхий даалгаврын танилцуулга /ШУА-ийн Инновац, технологийн хэлтсийн дарга Д. Батхуяг/
- Оюуны өмч, инновац технологи дамжуулах тухай /ШУА-ийн Инновац, технологийн хэлтсийн дарга Д. Батхуяг/
- Шинжлэх ухаан, технологийн салбарын мэдээллийн системийн нэгтгэл ба хөгжүүлэлт /ШУА-ийн Инновац, технологийн хэлтсийн дарга Д. Батхуяг/
- Эрдэм шинжилгээний сэтгүүл, ашиглалт цахим номын сан хөгжүүлэлт /Л. Гантулга/
- Гадаад хамтын ажиллагаа ба боломж /ШУА-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс М. Заяа/
- ШУА-н стратеги төлөвлөгөө хэрэгжилт, үнэлгээ, сайжруулалт /ШУА-ийн удирдлага төлөвлөлтийн хэлтэс PhD Б. Сувданцэцэг/
- Байгууллагын хүний нөөцийн менежмент /Н. Цолмонбаяр/
- Байгууллагын өрсөлдөх чадвар ба чанарын удирдлагын тогтолцоо /ЗАА-ны дарга С. Энхтуяа/
Дадлагажуулагч хөтөлбөр хэрэгжүүлж байна
2022-04-26 16:14:07
Шинжлэх Ухааны Академиас Хүрээлэн бүрт дадлагажуулагч хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дараах постероос мэдээлэл авна уу?
дэлгэрэнгүй
МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 41 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2022-03-22 05:27:35
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л байгаль дэлхий хүрээлэн буй орчноо танин мэдэх оролдлогыг тасралтгүй хийсээр ирсэн. Үүний нэг хэсэг нь агаар сансрын орон зай, одод, гараг эрхсийн зүй тогтол, мөн чанарыг танин мэдэх явдал байсаар ирснийг түүхэн олон эх сурвалжид дурдсан байдаг. Монголчуудын дунд ч мөн одот тэнгэрийн тухай олон үлгэр домог, Хубилай хааны одон орны төвөөс эхлээд бодит бүтээн байгуулалтууд олон байсан билээ.
дэлгэрэнгүй
Сар шинийн мэндчилгээ
2022-02-01 06:14:06
Шинэ жилийн мэндчилгээ
2021-12-31 08:20:12
ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе!
Төрийн дээд одон, медаль болон салбарын шагналаар шагнууллаа
2021-11-30 07:03:42
Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус Хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Амжиж анхааруулах судалгааны лабораторийн эрхлэгч Б.Баттулга Алтан гадас одонгоор,
дэлгэрэнгүй
IAGA-IASPEI 2021 хуралд эрдэм шинжилгээний ажилчид дараах илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ.
2021-10-25 02:23:36
IAGA-IASPEI 2021 хуралд эрдэм шинжилгээний ажилчид дараах илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ.
Гадаад илтгэл:
- Adiya Munkhsaikhan, Ganbaatar Ariunaa, Lkhagva Dagzinmaa, Sereenendorj Odbayar, Monkhor Oyunerdene, Lkhagva Tungalag, Ayush Dulguun, Dorj Enkhtulga., 2021, Precise aftershocks distribution of the Khankh earthquake, Mongolia, IAGA-IASPEI 2021 conference, abstract book p.415-416, 21-27 August 2021, Hyderabad, India.
- Dorjsuren Ankhtsetseg, Adiya Munkhsaikhan, Sereenendorj Odbayar, Erdenetsog Nominerdene, Munkhbaatar Dolgormaa, Dorj Khongor, Lkhagvasuren Sarantsetseg., 2021, The preliminary result of seismicity analysis for Khankh strong earthquake in Mongolia, IAGA-IASPEI 2021 conference, abstract book p.416, 21-27 August 2021, Hyderabad, India.
- Lkhagva Tungalag, Dorj Enkhtulga, Sereenendorj Odbayar, Adiya Munkhsaikhan., 2021, Mongolian National Data Center, IAGA-IASPEI 2021 conference, abstract book p.464, 21-27 August 2021, Hyderabad, India.
Abstract book энд дарж үзнэ үү.
ООГХ Мартын 8 баярын мэндчилгээ
2020-03-06 15:59:01
Одон Орон Геофизикийн Хүрээлэн болон MOSTA буюу Монголын Сансрын Технологийн Холбоо нар санамж бичигт гарын үсэг зурлаа
2019-10-11 10:10:20
Хүн төрөлхтний бүтээсэн анхны хиймэл дагуул болох “Спутник-1”-ийг
ЗХУ-д бүтээж 1957 онд хөөргөснөөс 60 жилийн дараа Монгол Улс анхны хиймэл дагуул болох “Мазаалай”-г (2017.07.07) сансарт хөөргөсөн билээ. Тэгвэл “Мазаалай”-н дараачийн хиймэл дагуулуудыг амжилттай бүтээж хөөргөх, өндөр техник технологийг нутагшуулан сансар судлалын шинжлэх ухааныг шинэ түвшинд хөгжүүлэх, цаашилбал дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрэх зэрэг томоохон зорилтуудыг өмнөө тавьсан нэгэн шинэ холбоо байгуулагдлаа.
дэлгэрэнгүй