2021 оны 1 дүгээр сарын 12–ны 05 цаг 32 минут 56 секундэд (Улаанбаатарын цагаар) Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 26км-ын зайд магнитуд нь 6.5-тай хүчтэй газар хөдлөлт болсон. 2021 оны 3 дугаар сарын 1–ны 12 цагийн байдлаар тус бүс нутагт 36235 газар хөдлөлт бүртгэгдсэнээс магнитуд 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 177 удаа болсон байна (Зураг 1).

Зураг 1. Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 26км-ын зайд болсон магнитуд нь 6.5-тай газар хөдлөлт (шар өнгөөр тэмдэглэв) болон түүний давталт газар хөдлөлтүүдийн төвийн тархалт (улаан өнгөөр тэмдэглэв).

Зураг 2. Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн давталт газар хөдлөлтүүдийн
магнитуд - хугацааны хамаарлын график.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн
2021-03-01 ны 12 цаг