Орчлонгийн нэгдмэл чанар, бүтэц, хөгжил хувьслын ерөнхий зүй тогтол судалдаг, орчин үеийн хамгийн их эрчимтэй хөгжиж буй астрофизикийн салбар шинжлэх ухааны нэг бол орчлон судлал буюу космологи юм.
Орчлон судлалын орчин үеийн ажиглалтын болон онолын чухал нээлтүүдийг он дараалан
- Америкийн одон оронч Весто Слайфер 1910-1922 онууд оддын айн спектр дэх улаан шилжээ нээсэн.
- 1916 онд Германы суут эрдэмтэн, одон оронч Альберт Эйнштейн алдарт Харьцангуйн ерөнхий онолоо нээсэн.
- 1922-1924 онуудад Александр Фридман Эйнштейний орчлонгийн тэлэлтийг дүрсэлсэн тэгшитгэлийн шийдийг бодон гаргасан.
- 1929 онд Америкийн алдарт одон оронч Эдвин Хаббл алсарч буй оддын айн хувьд хэлбэрийн хууль үйлчилдэг болохыг тогтоов. Оддын айн алсралтын хурдыг улаан шилжээгээр нь Доплер-эффектээр тайлбарлаж тодорхойлдог. Бага утга бүхий улаан шилжээ -ийн хувьд: z=∆λ/λ=v/c
- 1933 онд Швейцарийн гаралтай Америкийн астрофизикч Фрит Цвикки оддын айн бөөгнөрөл дахь нуугдмал массыг нээсэн. Энэ нь одооны харанхуй матери юм.
- 1949 онд Ральф Алфер, Ганс Бете, Григорий Гамов нар “Халуун орчлон”-гийн таамнал болон T~5К температур бүхий тэнцвэршлийн спектртэй чиглэлээс үл хамаарагч үлдэц цацаргалт байх ёстойг урьдчилан хэлсэн.
- 1965 онд Арно Пензиас ба Роберт Вильсон нар ойролцоогоор 3К температур бүхий үл хамаарагч жигд түгэлттэй сансрын богино долгионы цацаргалт нээснээр 1978 онд Нобелийн шагнал авсан.
- 1979 – 1980 онуудад Алан Гус, Алексей Старобинский, Андрей Линде, Давид Киржниц (см. Зураг дурьдсан дарааллаар зүүнээс баруун тал руу) нар инфляцийн онолыг нээсэн.
- 1986 онд Маргарет Геллер ба Джон Хакра нар 25 – 100 Мпс зайд Орчлонгийн асар том хэмжээст бүтцийг нээсэн.
- 1992-1993 онуудад сансарт хэрэгжүүлсэн "COBE" туршилтуудаар арван градус орчим масштабд ∆T/T≈10^(-5) түвшин дээр үлдэц цацаргалтын бусниа байгааг илрүүлсэн.
- 1998 онд Iа төрлийн Хэт шинэ одны хувьд Хаббл-диаграмм асар их том зай дахь Орчлонгийн тэлэлт хурдатгалтай байна. Өөрөөр хэлбэл, Орчлон хурдатгалтайгаар тэлж байгаа гэдгийг харуулдаг. “Supernova Cosmology Project” ба“The High-Z Supernova Search”төслийн хүрээнд хийгдсэн судалгаа юм.
- 1998 – 2003 ондуудад BOOMERАNG болон MAXIMA туршилтуудаар үлдэц богино долгион цацаргалтын бусниа долгислын өнцгөөр түгэх спектрийн хэмжилт хийсэн. Улаан шилжээ z=1000 хүртэлх зай дотор ажиглагдаж буй Орчлонгийн орон зайн огтлолын хавтгайн геометрийн баталгаа болно.
- 2001 – 2010 онуудад НАСА WMAP (Wilkinson Microwave Anisotropy Probe) хиймэл дагуулын тусламжтайгаар сансрын үндсэн үзүүлэлтүүдийг хэмжсэн. Үүний үндсэн дээр Сансрын стандарт загвар тодорхойлох санаа урган гарсан.
- 2009 – 2015 онуудад Европын сансрын агентлагийн хиймэл дагуул болох Планк анизотроп үлдэц цацаргалтыг илүү нарийвчлалтай хэмжжээ.