ШУА – ийн Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ) болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, эрдэм шинжилгээний хамтарсан уулзалт, семинарыг зохион байгуулах, СБА болон судалгааны багаж тоног төхөөрөмж, хүрээлэн төвүүдийн лабораториудтай танилцах, ажлын туршлага солилцох, залуу эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү шинжлэх ухааны өдөрлөгийг 2018 оны 1 дүгээр сарын 12-13 өдрүүдэд зохион байгууллаа.
Ач холбогдол
Хүрээлэн төв хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Байгууллага тус бүр дээр хийгдэж буй СБА – ын үр дүнгүүд, судалгааны техникийн хүчин чадал, лабораториудыг бие биендээ танилцуулсан. Салбар хоорондын СБА – ыг эхлүүлэх боломжийг судласан. Залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал, уулзалтыг зохион байгуулсан. Өдөрлөгийн хүрээнд байгууллага хоорондын спорт, урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулна.
1 дүгээр сарын 12-ны өдөр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн 40 шахам эрдэм шинжилгээний ажилчид НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, залуу судлаач төвийн ЭША Б.Түвшинбаяр “Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний 5 дугаар судалгаа”, ЭША Г.Цолмонбаяр Залуучуудын амьдралын хэв маяг нь халдварт бус өвчний шалтгаан болох нь, ЭШДэА Х.Бямбасүрэн Монгол улсын үндэсний шигшээ багийн зарим тамирчдын эрүүл мэндийн зан үйл, бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийг харьцуулсан дүнзэрэг сэдвээр тус тус илтгэл тавилаа.
1 дүгээр сарын 13-ны өдөр, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилчид ООГХ-ийн үйл ажиллагаатай танилцаж, Астропарктай танилцав.
Энэ үеэр ООГХ-ийн ЭШДэА С.Тогтохбаяр “GPR- судалгаа болон CTBTO танилцуулга” ,
ЭШДэА Б.Отгонсүрэн “Астрономийн боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх”, ЭШДаА Г.Ариунаа “Хөвсгөл орчмын газар хөдлөлтийн нарийвчилсан бодолт” сэдвээр тус тус илтгэл тавив.