Сарны хиртэл зөвхөн Сар бүтэн тэргэл болох үед л ажиглагдана. Тэгэхдээ бүтэн тэргэлшил бүхэнд хиртэл болохгүй. Сарны хиртэл хэдийд болох вэ? Гэвэл Сар эсрэг тохиолгод оршиж байхаас гадна Дэлхий Сарны замын бэлчрээс холгүй байх үед Сарны хиртэл болох боломжтой.
2018 онд Сарны хиртэл хоёр удаа болох бөгөөд хоёулаа бүтэн хиртэл байна. 2018 оны 7-р сарын 27-нд болох Сарны бүтэн хиртлийг Ойр дорнод, Төв ази, Өмнөд ази, Африкийн өмнөд ба зүүн хэсэг, Оросын европын өмнөд хэсэг, Өмнөд Уралын нутгуудад ажиглах боломжтой. Харин хагас сүүдрийн хиртэлт Умард америк, Чукотск, Умард Камчаткаас бусад дэлхийн бүх нутагт ажиглагдана. 2018 оны 7-р сарын 28-нд Улаанбаатарт сар Улаанбаатарын цагаар 20 цаг 52 минутад мандаж 5 цаг 31 минутад шингэнэ. Сарны хиртэл 2 цаг 26 минутад эхэлж 4 цаг 23 минутад хамгийн их хэмжээндээ хүрч 6 цаг 20 минутад төгсөнө. Бүтэн хиртэл 1 цаг 43 минут үргэлжинэ.