Персейдийн солирын бороо нь бусад солирын бороодыг бодвол илүү тод хурц ажиглагддагаараа онцлогтой. Энэ жилийн хувьд солирын борооны оргил үе нь саргүй шөнө тохиож байгаагаараа их онцлогтойгоос гадана оргил үе буюу их харагдацтай үе нь хоёр өдөр үргэлжилж байгаа юм.
Персейдийн солирын бороо нь жил бүрийн 7-р сарын 17-ноос 8-р сарын 24-д тохиодог, оргил үе 8-р сарын 12, 13-нд тохионо. Оргил үедээ цагт дунджаар 60-70 солирын гялбааг ажиглах боломжтой.
Солирын бороог ажиглахдаа аль болох гэрэлгүй, харанхуй газрыг сонговол илүү тод, олноор ажиглагдах болно.
Энэхүү солирын бороо нь сүүлт од 109P/Swift-Tuttle -ийн явж өнгөрсөн замд үлдсэн сансар огторгуйн хад, чулуу, шороо тоосноос улбаатай.
Мөн энэ үед 8-р сарын 11-д Нарны хагас хиртэл тохиож байгаа.
Улаанбаатараас 17 цаг 56 минутаас 19 цаг 23 минутын хооронд 30 орчим хувьтайгаар ажиглагдана. Оргил үе нь 18 цаг 40 минутанд тохионо.
https://www.timeanddate.com/eclipse/in/mongolia/ulaanbaatar?iso=20180811