Хаббл сансрын телескопыг 1990 оны 4 сарын 24-нд дэлхийн нам тойрог замд хөөргөжээ. 2,4 метрийн тольтой, хэт ягаан, хэт улаан, үзэгдэх гэрлийн мужид судалгаа хийдэг.
Энэ телескопын нэрийг Америкийн одон оронч Edwin Hubble-н нэрээр нэрлэжээ.
Хабблын үйл ажиллагааг NASA, Европын сансрын агентлаг, Space Telescope Science Institute гэсэн гурван байгууллага удирдаж явуулдаг.
Сансарт телескоп хөөргөх төлөвлөгөөг 1923 оны эхээр санаачлаж байсан ба Хабблыг босгох ажлыг 1970-аад оноос эхэлсэн. 1983 онд хөөргөхөөр төлөвлөсөн ч техникийн саатал, төхөөрөмжийн асуудлуудаас болж хойшлосоор байв. Мөн 1986 оны Challenger хөлгийн осол ч хойшлогдох шалтгааны нэг болж байв. Эцэстээ 1990 онд хөөргөсөн ч Хабблын үндсэн толь нь буруу суурилуулагдсан байсан байв. Үүнээс үүдэн гажигтай зургууд авагдаж байв. 1993 онд тольны асуудлыг засах баг илгээсэн ба 10 хоног 20 цаг ажилласны дүнд амжилттай зассан юм. Үүнээс гадна нэмэлт төхөөрөмж суурилуулах зэрэг ажилаар дахин гурван баг амжилттай илгээсэн байдаг. Эдгээрийн үр дүнд Хабблын авах зургууд улам сайжирч байв. Хаббл одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд 2030-2040 он хүртэл ажиллах боломжтой гэж үзэж байна. Харин 2018 оны 10 сард Хабблын залгамжлагч Жеймс Вебб сансрын телескопыг хөөргөхөөр төлөвлөөд байна.