Хүн төрөлхтөн эрт дээр үеэс амьдрал ахуйдаа цаг тоолол зохиож хэрэглэж ирсний нэг нь календарь юм. Нар-Дэлхийн системд тулгуурласан Юлийн календарь, Григорийн календарь байдаг. Сар, Дэлхийн хөдөлгөөний системд тулгуурласан Сарны календарь, Сар-Нарны календарь гэх мэт олон янзын календарь хэрэглэж ирсэн байдаг. Орчин үед ихэнх улс гүрнүүд Григорийн календарийг баримталж байна.
Хаврын тэнцлийн цэг дараалан өнгөрөх интервал хугацааг аргын жил гэдэг. Энэ хугацаа 365 хоног 5 цаг 48 минут 46 секунд буюу ойролцоогоор 365.25 хоног юм. Календарь бүхэл хоногоор зохиогддог тул үлдэгдэл 0.25 хоногийг хуримтлуулж нэг хоног болгон дөрвөн жилд нэг хоногийг нэмж өгнө. Нэмэгдэл хоногтой энэ жилийг өндөр жил гэдэг. Өндөр жилүүд 4-т хуваагдана. Жишээ нь 2012, 2016, 2020 он гэх мэт. Римийн календарьт жилийн эхийг 2-р сараас тоолдог байсан. Үүнийг уламжлан 2-р сард энэ засварыг хийсээр ирсэн байна. Мөн түүнчлэн үлдэгдэл ялгавар болох 11 минут 14 секунд ойролцоогоор 128 жилийн дараа нэг хоног болно. Үүнийг бас тооцох болно.