Хэзээ: 2020 оны 04 дүгээр сарын 13-наас 17-ны хооронд,
Хаана: Улаанбаатар хот, Монгол улс
Зохион байгуулагчид: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сансрын асуудал эрхэлсэн алба,
Монголын ГеоМэдээллийн Холбоо, Газар Зохион Байгуулалт, Геодези, Зурагзүйн Газар
Дэмжигч байгууллага: Дэлхийн байршил тогтоогч хиймэл дагуулуудын систем /GNSS/-ийн Олон Улсын Хороо (ICG)
Хурлын зорилго: GNSS-ийн онол, практикийн чиглэлээр улс орнуудын оролцоог нэмэгдүүлэх, салбарын ололт амжилтийн талаарх мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Газарзүйн байршил тогтоох Дэлхийн хиймэл дагуулуудын систем (GNSS)-ийн болон сансарт суурилсан бусад системүүд нь гамшгийн менежмент, далайн болон газрын мониторинг, хөлөг онгоцны байршлын хяналт зэрэг төрөл бүрийн салбарт ашиглах сайхан боломжуудыг бий болгон, улмаар тодорхой үр ашгийг авчирсаар байна. Үүний үр дүнд GNSS-ийн бодит хэрэглээ хурдацтай өргөжиж байгаа бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 13-17-ны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах 5 өдрийн хурал нь GNSS-ийн хэрэглээний нийгэм, эдийн засгийн үр ашгийг таниулах, жижиг хэмжээний төслүүдийг эхлүүлэхэд анхаарах, бүс нутгийн GNSS-тэй хамаарал бүхий байгууллагуудын харилцаа холбоог бэхжүүлэх зэрэг өргөн цар хүрээг хамруулах болно.
Хурлын хөтөлбөр нь дараах хэсгүүдэд дурдсан сэдвүүдээс гадна энэ хүрээнд хийгдэж болох төслүүдийг эхлүүлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг хэлэлцэх, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох талаар оролцогч талуудын саналуудыг нэгтгэх ба мөн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт, судалгааны чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажиллах боломжууд хэлэлцэгдэх болно.
Хурлаар хэлэлцэх сэдвүүд:
1-Р ХЭСЭГ: GNSS ба хиймэл дагуулд суурилсан нэмэлт систем, тэдгээрийн одоогийн байдал болон цаашдын төлөвлөгөө
- GNSS болон хиймэл дагуулд суурилсан нэмэлт системийн программын шинэчлэл: GPS, GLONASS, GALILEO, Дифференциал засвар, хяналтын систем (SDCM), Өргөн цар хүрээний нэмэлт систем (WAAS), Европын геостационар навигацийн давхар үйлчилгээ (EGNOS), Бэйду навигацийн хиймэл дагуулын систем (BDS), Энэтхэгийн бүс нутгийн навигацийн систем (NAVIC), GPS-ийн оролцоотой гео-нэмэт навигаци, (GAGAN), Квази-Зенит хиймэл дагуулын систем (QZSS).
2-Р ХЭСЭГ: GNSS-д суурилсан хэрэглээ
- Геодезийн хэмжилт, зураглалын чиглэлээр GNSS-ийн системүүдийг нэгтгэж хэрэглэх давуу тал, үр ашиг;
- GNSS-ийг агаарын салбарт ашиглах, үүнд хиймэл дагуулын навигацийн технологийг агаарын хөдөлгөөний удирдлага, нисэх онгоцны буудлын гадаргын навигаци, удирдлагад нэгтгэх нь;
- Авто зам, төмөр зам, инженерчлэлийн хэрэглээнд навигацийн болон цагийн системийг ашиглах, үүнд: тээврийн удирдлага, газарзүйн мэдээллийн систем, хэмжил зураглал, тогтвортой эрчимжсэн аж ахуй;
- Усан замын навигаци, эргийн оролт хяналт, далайн археологи, амралт зугаалга зэрэг үйл ажиллагааг хамарсан далайн орчны навигацийн системийн үйл ажиллагаа;
- GNSS-ийн худалдаа, арилжааны хэрэглээ;
- GNSS дохиог дэлхийн бага тойрог замаас сарны тойрог замд байрлах сансрын ажиллагаанд хэрэглэх нь;
3-Р ХЭСЭГ: GNSS спектрийн хамгаалалт, хөндлөнгийн нөлөөллийг илрүүлэх, түүнийг бууруулах арга,
- Олон улсын GNSS-ийн хорооны үйл ажиллагаа, түүний спектрийн хамгаалалт, хөндлөнгийн илрүүлэлт, бууруулах аргад гүйцэтгэх үүрэг;
4-Р ХЭСЭГ: GNSS сансрын/агаар мандлын судалгаа
- Цаг уурын урьдчилсан мэдээллийг илүү нарийвчлалтай тодорхойлоход чиглэсэн агаар мандлын (тропосфер) мониторинг;
- Сансрын нөхцөл байдлын мэдээллийг илтгэх зорилго бүхий сансрын цаг уурын мониторинг/хяналт;
5-Р ХЭСЭГ: GNSS байрлалын сүлжээ, станцын сүлжээ
- Бүс нутгийн болон үндэсний тулгуур сүлжээний тогтолцоонд программын шинэчлэл хийх, бүс нутгийн хамтын ажиллагааны бүтцийн хэтийн төлөв
- Олон улсын GNSS-ийн үйлчилгээ болон бусад санаачилгууд, байнгын ажиллагаатай станц (CORS)-ын сүлжээ,
6-Р ХЭСЭГ: Хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт, GNSS-ийн салбар дахь боловсрол
- Бүх шатанд GNSS-ийн боловсролыг олгох боломж
- Урт хугацааны мэргэжлийн боловсролыг чадавхжуулах тусгайлсан магистрын хөтөлбөрүүд, докторын сургалт, GNSS-ийн сургалтын сүлжээ үүсгэхийг дэмжих нь;
- GNSS-ийн сургалтын гарын авлага/ GNSS-тэй хамааралтай нээлттэй эх сурвалжийн программ хангамж;
Хурлын зорилтууд:
- Тээврийн болон харилцаа холбоо, агаарын тээвэр, геодезийн хэмжилт, зураг зүй, дэлхий судлал, байгаль орчин, гамшгийн менежмент, хөдөө аж ахуйн чиглэлээр GNSS болон түүний хэрэглээг нэвтрүүлэх, гар утасны өндөр нарийвчлалын аппликейшн, түүнчлэн GNSS-д үзүүлэх сансрын нөхцөлийн нөлөөлөл, хос давтамжтай хүлээн авагчдыг танилцуулах
- Тусгайлсан программуудаар туршлага солилцохыг дэмжих
- Үндэсний болон бүс нутгийн түвшинд GNSS программын зохих төсөлд анхаарал хандуулах
- Бүс нутгийн байрлалын сүлжээний хүрээнд түншлэл, GNSS-ийн сүлжээг өтгөрүүлэхэд хамтын ажиллагааг дэмжих
Хурлаас хүлээгдэж буй үр дүнгүүд:
а. Оролцогчдоос хэлэлцүүлсэн сэдвийн талаар санал, дүгнэлт гаргах;
б. Бүс нутгийн орнууд, CORS-ын сүлжээ хоорондын хамтын ажиллагааны урьдчилсан тохиролцоо хийх;
в. Тодорхой асуудлуудыг шийдэх хэрэгжүүлэх хөтөлбөр;
Түүнчлэн, уг хурал нь өмнөх зохицуулалт, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаан дээр үндэслэн зөвлөмжийн дагуу дараах асуудлуудыг авч үзнэ. Үүнд:
- Бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд туршилтын төслүүдийг тодорхойлох
- Бүс нутгийн НҮБ-д хамаарах сансар судлал, технологи, боловсролын төвүүдийн оролцоотойгоор GNSS-тэй холбоотой байгууллагуудын бүс нутгийн сүлжээг бий болгох
- Тивийн хэмжээнд нийтлэг байдлыг бий болгоход дэвшилтэт арга хэмжээ авахыг санал болгох, нэгдсэн координатын системийг бий болгох
- Орчин үеийн үндэсний хэвтээ тулгуур системийн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа, түүнчлэн орон нутгийн геоидын загвар дээр суурилсан деформаци/гажилтын загвар, босоо тэнхлэгийн дагуух датум сурталчлах
- Олон улсын судлаачдын холбоо (FIG), Олон улсын геодезийн холбоо (IAG) зэрэг байгууллагуудтай хамтран GNSS-ийн өгөгдөл боловсруулах, нээлттэй геодезийн программ хангамжийг ашиглах чиглэлээр бүс нутгийн геодезийн төслийн чадавхыг бэхжүүлэх
Хуралд бүртгүүлэх:
https://www.unoosa.org/oosa/en/ourwork/psa/schedule/2020/2020-un-mongolia-workshop-on-the-applications-of-gnss.html?fbclid=IwAR032-mNrUf60FhAylLVN9a4clyLy1b6yzitbjA7Hmucx56v2QdA4VFQ4-A
https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=2zWeD09UYE-9zF6kFubccAiOPlMdD9xBh9lcdTTfu19UOUo4WUZLNEpZTzgwNEg2WDVORFBJRUZQTi4u