Скафандр- Буюу Сансрын нисэгчийн амь аврах хувцас нь Сансрын нисэгч сансарт нисэх болон буух үедээ өмсдөг бөгөөд дотроо 2 төрөл байдаг.
1. Зөвхөн хөлөг дотроо өмсдөг Сокол Скафандр
Резин шингээсэн даавуугаар хийсэн 3-н цагийн туршид хүчилтөрөгчөөр хангадаг мөн холбооны хэрэгсэл болон, цэвэр усны нөөцтэй. Сансарт хөөрөх болон дэлхий дээр газардах үед буюу хөлөг агаарын битүүмжээ алдах өндөр магадлалтай үед өмсдөг. Нүүр хамгаалах шилэн бүрхүүл болон өөрийн хөнгөн цагаан сандалтай, төмөр тороосоор хувцсыг агаарын хэт даралтын улмаас тэлэхээс хамгаалан бэхэлсэн байдаг. (1973-1981 оны хооронд ашигласан)
Зураг.1 Сокол Скафандр
2. Задгай сансарт ил гарахдаа өмсдөг Орлан Скафандр
Олон давхар нарны хэт ягаан туяанаас хамгаалах олон төрлийн материалуудаар хамгаалагдсан байдаг. Мөн тусдаа 8-9 цагийн турш хүчилтөрөгчөөр хангах үүргэвчтэй. Мөн дотроо хөргөх системтэй. Хэт ягаан туяанаас хамгаалах хамгаалалтын давхар шилтэй, ган олсоор бэхлэгдсэн. (1977 оноос одоог хүртэл сайжруулан ашиглаж байна.)
Зураг.2 Орлан Скафандр