2023 оны 02 сарын 06-ны ОУЦ-аар 01:17:35-д УБЦ-аар 09:17:35-д Сири улсын хойд хилийн ойролцоо, Турк улсын зүүн өмнөд нутагт магнитуд нь 7.8-тай сүйрүүлэх хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлтөөс хойш 11 минутын дараа магнитуд нь 6.7 хүрсэн давталт газар хөдлөл боллоо. Энэ 7.8 магнитудтай газар хөдлөлт нь бага гүнд хэвтээ шилжилт (strike-slip)-тэй хагарал дээр болжээ. Тус газар хөдлөлт нь Анатолийн, Арабийн болон Африкийн плитүүдийн уулзвар орчимд болжээ. Энэ газар хөдлөлтийн механизм болон байрлал нь Зүүн Анатолийн хагарлын бүс болон Сөнөсөн Тэнгисийн трансформ хагарлын бүсэд өмнө нь болсон газар хөдлөлтүүдтэй тохирч байна. 7.8 магнитудтай хэвтээ шилжилт (strike-slip) бүхий газар хөдлөлт нь ерөнхийдөө ~190 км урттай, ~25 км-ийн өргөнтэй эвдрэлийг үүсгэдэг. Энэ газар хөдлөлтийн эвдрэлийн бүс нь хагарлын хавтгайн дагуу ~100 км урттай ~70км өргөнтэй гэж онолын тооцоогоор гарчээ.
Энэ бүс нутаг нь газар хөдлөлтийн хувьд идэвхтэй бүс бөгөөд тус газар хөдлөлтөөс 250 км-ийн эргэн тойронд хойш магнитуд нь 6 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 1970 оноос ердөө 3 удаа болжээ. Эдгээрийн хамгийн хүчтэй, 6.7 магнитудтай хөдлөлт нь 2020 оны 01 сарын 24-нд, тус 2023 оны 02 сарын 06-ны газар хөдлөлтөөс зүүн хойд чиглэлд болжээ. Эдгээр бүх газар хөдлөлтүүд нь Зүүн Анатолийн хагарлын дагуу болон түүний эргэн тойронд болсон байна. Өнгөрсөн хугацаанд Туркийн зүүн өмнөд болон Сирийн хойд бүс нутагт хүчтэй газар хөдлөлтүүд болж байжээ. Сирийн Алеппо хот нь түүхэндээ хэд хэдэн томоохон газар хөдлөлтөөр сүйрч байжээ. 1138 онд 7.1 магнитудтай, 1822 онд 7.0 магнитудтай газар хөдлөлөөр Алеппо хот ихээхэн хохирол амсаж байжээ. 1822 оны газар хөдлөлтөөр 20.000-60.000 хүн нас баржээ.
Газар хөдлөлт болсон цаг хугацаа
|
Газар хөдлөлт болсон газар
|
Магнитуд
|
Гүн
|
2023-02-06 01:17:35 (UTC)
|
Зүүн өмнөд Турк
|
Mww – 7.8
|
17.9 км
|
2023-02-06 01:28:15 (UTC)
|
Турк Нурдаги-гаас зүүн урд зүгт 18 км
|
Mww-6.7
|
14.5 км
|
2023-02-06 10:24:49 (UTC)
|
Туркийн Экинозу-аас зүүн урд зүгт 4 км
|
Mww – 7.5
|
10 км
|
2023-02-06 12:02:11 (UTC)
|
Туркийн Гоксун-аас зүүн хойд зүгт 5 км
|
Mb – 6.0
|
10 км
|