2022 оны 11-р сарын 08-нд болсон Сарны бүтэн хиртэлт. Төв аймгийн Эрдэнэ сумын “Цонжин болдог” хэмээх газар Д.Батмөнхийн авсан зураг.
Сар Дэлхийг тойрон эргэх замдаа Дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг Сарны хиртэлт гэдэг. Сарны хиртэлтийг бүтэн хиртэлт, хагас хиртэлт, хагас сүүдрийн хиртэлт гэж ангилан үздэг. Энэ онд нийт 2 Сарны хиртэлт болох бөгөөд хамгийн эхнийх нь 2024 оны 03-р сарын 25-нд Сарны хагас сүүдрийн хиртэлт, дараагийнх нь 2024 оны 09-р сарын 18-нд Сарны хагас хиртэлт ажиглагдах болно.
Оны хамгийн анхны Сарны хагас сүүдрийн хиртэлт Улаанбаатарын цагаар 12:53:16 цагт эхлээд 17:32:27 цагт дуусна. Хиртэлт нь Хойд Америк, Мексик, Төв болон Өмнөд Америкийн нутгуудад ажиглагдана. Хиртэлтийн нийт үргэлжлэх хугацаа 4 цаг 39 минут 7 секунд байна. Саросын 113-р цувралтай Сарны сүүдрийн хиртэлт болж байна. Сарны (болон Нарны) хиртэлтийн давтамж, давталтыг Саросын цувралаар тодорхойлдог бөгөөд энэ нь ойролцоогоор 6,585.3 хоног (18 жил 11 өдөр 8 цаг) юм. Өөрөөр хэлбэл, Нар ба Сарны хиртэлт дарааллаараа дахин давтагдах хугацааг Сарос гэдэг. Үзэгдэх зурвас нь дараагийн Сарос бүхэнд Дэлхийн гадаргаар баруунаас зүүн тийш 120 градусаар шилжих бөгөөд ойролцоогоор гурван Саросын хугацаа өнгөрөхөд тодорхой нутгуудад дахин давтагдана. Саросын 113-р цуврал нь 888 оны 04-р сарын 29-ний өдөр хагас сүүдрийн өмнөд захын ойролцоох хагас сүүдрийн хиртэлтээр эхэлсэн. Цуврал нь 2150 оны 06-р сарын 10-ны өдөр хагас сүүдрийн хойд захад ойртож дуусна. Саросын 113-р цувралын нийт үргэлжлэх хугацаа нь 1262.11 жил. Саросын 113-р цуврал нь дараах 71-н Сарны хиртэлтээс бүрдэнэ:
Хиртэлтийн төрөл
|
Тэмдэглэгээ
|
Тоо
|
Эзлэх хувь
|
Нийт хиртэлт
|
-
|
71
|
100.0%
|
Хагас сүүдрийн хиртэлт
|
N
|
17
|
23.9%
|
Хагас хиртэлт
|
P
|
41
|
57.7%
|
Бүтэн хиртэлт
|
T
|
13
|
18.3%
|
Эх сурвалж:https://eclipse.gsfc.nasa.gov/LEsaros/LEsaros113.html
Энэ хиртэлт манай Монгол улсад ажиглагдахгүй.
Эх сурвалж:https://www.timeanddate.com/eclipse/lunar/2024-march-25
Сарны хагас сүүдрийн хиртэлтийн зам, тоон үзүүлэлтүүд болон Дэлхийн хаана ажиглагдахыг харуулсан НАСА-ийн зураг.