Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгийн захирал Академич Содномсамбуугийн ДЭМБЭРЭЛ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН” цол хүртлээ.
Орчин цагийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай эрдэмтэн судлаачдыг бэлтгэхэд оруулж буй хувь нэмрээ төрдөө үнэлүүлэн Энэхүү эрхэм хүндтэй алдар цолыг хүртсэн танд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, баяр баясал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгийн хамт олноос 2024.02.16.