Сар Дэлхийг тойрон эргэх замдаа Дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг Сарны хиртэлт гэдэг. Сарны хиртэлтийг бүтэн хиртэлт, хагас хиртэлт, хагас сүүдрийн хиртэлт гэж ангилан үздэг. Энэ онд нийт хоёр Сарны хиртэлт болох бөгөөд хамгийн эхнийх нь 2024 оны 03-р сарын 25-нд Сарны хагас сүүдрийн хиртэлт болоод өнгөрсөн (Одон Орон Геофизикийн Хүрээлэн (iag.mn) ). Харин дараагийнх нь 2024 оны 09-р сарын 18-нд Сарны хагас хиртэлт болно.
Энэхүү хиртэлт нь Улаанбаатарын цагаар 08:41:07 цагт эхлээд 12:47:27 цагт дуусна. Хиртэлт нь ОХУ, Африк, Америк болон Европын нутгуудад ажиглагдана. Харин манай Монгол улсад ажиглагдахгүй. Хиртэлтийн нийт үргэлжлэх хугацаа 4 цаг 06 минут 20 секунд бөгөөд Сарны (болон Нарны) хиртэлтийн давтамж, давталтыг Саросын цувралаар тодорхойлдог бөгөөд энэ нь ойролцоогоор 6,585.3 хоног (18 жил 11 өдөр 8 цаг) юм. Өөрөөр хэлбэл, Нар ба Сарны хиртэлт дарааллаараа дахин давтагдах хугацааг Сарос гэдэг. Үзэгдэх зурвас нь дараагийн Сарос бүхэнд Дэлхийн гадаргаар баруунаас зүүн тийш 120 градусаар шилжих бөгөөд ойролцоогоор гурван Саросын хугацаа өнгөрөхөд тодорхой нутгуудад дахин давтагдана. Саросын 118-р цувралтай Сарны хагас хиртэлт болж байна. Саросын 118-р цуврал нь 1105 оны 03-р сарын 2-ны өдөр хагас сүүдрийн хойд захын ойролцоох хагас сүүдрээр эхэлсэн бөгөөд 2403 оны 05-р сарын 07-ны өдөр хагас сүүдрийн өмнөд захад ойртож дуусна. Саросын 118-р цувралын нийт үргэлжлэх хугацаа нь 1298.17 жил. Саросын 118-р цуврал нь дараах 73-н Сарны хиртэлтээс бүрдэнэ:
Хиртэлтийн төрөл
|
Тэмдэглэгээ
|
Тоо
|
Эзлэх хувь
|
Нийт хиртэлт
|
-
|
73
|
100.0%
|
Хагас сүүдрийн хиртэлт
|
N
|
30
|
41.1%
|
Хагас хиртэлт
|
P
|
15
|
20.5%
|
Бүтэн хиртэлт
|
T
|
28
|
38.4%
|
Эх сурвалж: https://eclipse.gsfc.nasa.gov/LEsaros/LEsaros118.html
Сарны хагас хиртэлтийн зам, тоон үзүүлэлтүүд болон Дэлхийн хаана ажиглагдахыг харуулсан НАСА-ийн зураг.