ШУА-ийн ООГХ-гийн хамт олон “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг угтан Хүрээлэнгийн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг 11 дүгээр сарын 13-ны өдөр танхим болон цахимаар зохион байгуулсан. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн МУИС-ийн Геологи геофизикийн тэнхимийн багш, оюутнуудад Хүрээлэнгийн болон салбаруудын танилцуулгыг хийхийн зэрэгцээ, хүрээлэн дээр хийгдэж байгаа голлох судалгааны ажлуудын талаар товч илтгэлүүд танилцуулж, сонирхсон сэдвээр чөлөөт ярилцлага хийсэн.
Өдөрлөгт оролцогсод хүрээлэнгийн үйл ажиллагаа, судалгааны ажлууд, хэрэгжиж буй төслүүдийн талаарх ханын илтгэл ном хэвлэл болон хүрээлэнгийн судалгаа шинжилгээнд ашиглаж буй багаж тоног төхөөрөмжтэй танилцсан.