ШУА-ийн ООГХ-ийн Газар хөдлөл судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Д.Мөнгөнсүрэн “Хангайн нурууны өмнөд хэсгийн газар хөдлөлтийн голомтын судалгаа” сэдвээр, Ц.Баасанбат “Монгол орны царцдасын зузаан, түүний сейсмик хурдны Vp/Vs харьцаа” сэдвээр МУИС-ийн ШУС, Байгалийн Ухааны салбарын Геофизикийн ухааны докторын зэргийг тус тус амжилттай хамгааллаа. Шинэхэн докторууддаа баяр хүргэе!