2025 он гарсаар рентген цацрагийн хэмжээгээрээ Х ангиллын хүчтэй тэсрэлт 3 удаа, М ангиллын дунд тэсрэлт 72 удаа, С ангиллын сул тэсрэлт 349 удаа болов. Эдгээр тэсрэлтүүд нь Нарны толбуудын хөдөлгөөний үр дүнд нарны титэмд соронзон болон цахилгаан эрчим хүч хуримтлагдсанаар үүсдэг.

Харин Х ангиллын хүчтэй тэсрэлт нь:
№
|
Огноо
|
Тэсрэлтийн балл
|
Идэвхтэй муж
|
Эхлэх хугацаа
|
Оргил үе
|
Дуусах хугацаа
|
1
|
2025.01.03
|
X1.2
|
3947
|
19:29:00
|
19:39:00
|
19:49:00
|
2
|
2025.01.04
|
X1.1
|
3947
|
06:32:00
|
06:41:00
|
06:51:00
|
3
|
2025.01.04
|
X1.8
|
3947
|
20:34:00
|
20:48:00
|
20:56:00
|
Өмнөх 2024 оны 5-6-р сард, 8-р сард одон орон судлаачид Наран дээрх олон тооны гялбаан тэсрэлтүүдийг ажигласан билээ. Тиймээс бид мөчлөгийн оргил үеийг аль хэдийн дуусаад Наран дээрх үйл явдлууд багасна гэж хэлэхэд эрсдэлтэй байна. Гэсэн хэдий ч туршлагаас харахад мөчлөгийн төгсгөлд Нарны хүчтэй тэсрэлтүүд бас боломжтой байдаг. Тиймээс 2025 онд Нарны 25-р циклийн оргил үе нь үргэлжилнэ гэж таамаглаж байна.
Наран дээрх үйл явдлыг зөвхөн тодорхой магадлалаар урьдчилан таамаглаж л болно. Ерөнхийдөө эдгээр процесс нь илүү нарийвчилсан судалгаа шаарддаг хэвээр...

Дублингийн ахисан түвшний судалгааны хүрээлэнгийн SolarMonitor сайтнаас Нарны идэвхтэй муж, нарны идэвхжилийн талаарх архивлагдсан мэдээллийг судалгаандаа хэрэглэж байна.