2025 оны 3-р сарын 28-ны өдөр 14 цаг 20 минут 54 секүндэд (UTC) уртраг нь 95.92, өргөрөг нь 22.013, буюу Мьянмарын Мандалай хотоос (1.5 сая орчим хүн амтай) 17.2 км зайд магнитуд нь 7.7 хүчтэй, 10 км гүнд газар хөдлөлт нь болсон байна. Тус газар хөдлөлт нь Энэтхэг ба Евразийн хавтангуудын хоорондын шилжилт хөдөлгөөний улмаас болсон бөгөөд Энэтхэг ба Сунда хавтангуудын хил зааг дээр орших баруун гарын Сагайн хагарал дээр болсон байна. Газар хөдлөлтийн голомтыг ихэвчлэн газрын зураг дээр цэгээр дүрслэдэг бол хүчтэй газар хөдлөлт буюу энэ газар хөдлөлтийн хувьд нь хагаралын талбайгаар тодорхойлох нь зүйтэй бөгөөд 2025 оны 3-р сарын 28-ны энэ газар хөдлөлтийн хэвтээ шилжилттэй хагаралын талбай нь ерөнхийдөө 165 км урттай 20 км өргөнтэй байна. Тус газар хөдлөлт нь хагарлын бүсдээ буюу голомтондоо IX баллын чичирхийлэл үзүүлсэн байна. Мөн ойролцоох хотуудад зайнаасаа хамааран IV-IX баллын чичирхийлэл мэдрэгдсэнийг доорх хүснэгтэнд харуулав.
Энэ бүс нутагт үүнтэй төстэй хэвтээ шилжилттэй хүчтэй газар хөдлөлтүүд өмнө нь болсон бөгөөд 1900 оноос хойш 2025 оны 3-р сарын 28-ны энэхүү газар хөдлөлтийн голомтоос 150 миль (250 км) зай дотор магнитуд нь 7 ба түүнээс хүчтэй газар хөдлөлт зургаан удаа болсон байна. Хамгийн сүүлд болсон нь 1990 оны 1-р сард магнитуд нь 7.0 хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд уг газар хөдлөлтийн улмаас 32 барилга нуржээ. 1912 оны 2-р сард өнөөдрийн газар хөдлөлтийн голомтоос урьд зүгт 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Тектоник деформацийн энэ өргөн бүсэд 1988 онд 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бас болсон бөгөөд тус бүсэд болсон бусад томоохон газар хөдлөлтүүдийн улмаас олон арван хүний амь нас эрсдэхэд хүргэж байсан байна.
Эх сурвалж: https://earthquake.usgs.gov/earthquakes/eventpage/us7000pn9s/executive
MMI
|
City
|
Population
|
IX
|
Sagaing
|
79 k
|
IX
|
Meiktila
|
177 k
|
VIII
|
Mandalay
|
1,208 k
|
VIII
|
Kyaukse
|
50 k
|
VIII
|
Shwebo
|
89 k
|
VII
|
Yamethin
|
60 k
|
VI
|
Nay Pyi Taw
|
925 k
|
V
|
Yangon
|
4,478 k
|
IV
|
Chittagong
|
3,920 k
|
IV
|
Aizawl
|
265 k
|